УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга бараалхлаа


8-р сарын 30
10 цаг 45 минут

     Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод тус улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой /2026.08.28/ бараалхлаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд 24 жилийн дараа Бельгийн Хаант Улсад хууль тогтоох байгууллагын тэргүүний хувиар албан ёсны айлчлал хийж байгааг онцлов. Хоёр том гүрний дунд байрладаг хэдий ч манай улс олон талт гадаад бодлогыг эрхэмлэн гуравдагч хөршийн бодлогод Европын Холбооны улсууд онцгой байр суурь эзэлдгийг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2024 онд зохион байгуулсан сонгуулиар 126 гишүүний бүрэлдэхүүнтэй УИХ байгуулагдсан талаар тэрбээр танилцуулаад, энэ нь сонгодог парламентыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх, төлөөллийн ардчиллыг төгөлдөржүүлэх, засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон гэдгийг тодотгов.

Энэ удаагийн парламентад 5 нам, эвслийн төлөөлөл сонгогдож, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдон нийт гишүүдийн 25 хувь болсон нь Ази тивийн дундаж үзүүлэлтээс давсан амжилт хэмээн тэмдэглэсэн.

УИХ-ын дарга, Өнгөрсөн хавар Европын парламентын гишүүд Монгол Улсад айлчлах үеэр Европын Холбооны улсуудад харилцан зорчих визийн нөхцөлийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг хөндөн ярилцсан. Энэ асуудлыг Европын парламентад Бельгийн парламентын зүгээс дэмжсэнд талархаж байна хэмээлээ.

Тэрбээр албан ёсны уулзалт, айлчлалын хүрээнд хийх бусад уулзалт, арга хэмжээ манай хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой, Бельгийн Хаант Улсын хойд бүс нутагт улс төрийн долоон нам, эвсэл, өмнөд хэсэгт улс төрийн таван нам, эвсэл байдаг. Хоёр бүс нутагт олонхын санал авсан нь Засгийн газрыг бүрдүүлэх эрхтэй. Олонхын бүрдүүлсэн хоёр эвсэл нийлж Засгийг бүрдүүлдэг бөгөөд бүс нутгууд боловсрол, техник, технологийн дэвшилтэт салбаруудад өөрийн гэсэн эрх мэдэлтэй байдаг талаар танилцуулав.

Тэрбээр, геополитикийн нөхцөл байдалд тодорхой үр нөлөө үзүүлдэг Бельги Улс өөрийн улстай адил үнэт зүйлтэй орнуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэхийн төлөө байдаг хэмээгээд, цаашид соёл, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Европын Холбооны улсуудад 70 мянга шахам монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа. Монгол Улс Европын Холбооны улсуудын иргэдийг Монголд 30 хоног визгүй зорчих боломжийг бүрдүүлсэн талаар дурдаад, Монгол Улсын иргэдийг Европын Холбооны орнуудад зорчих визийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудлыг эцэслэн баталгаажуулахад анхаарч ажиллахыг хүслээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Бельгийн парламентын бүлгийн дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга М.Нарантуяа-Нара, УИХ-гишүүн Б.Мөнхсоёл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 24 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.