УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав


8-р сарын 30
10 цаг 49 минут

     Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Энэ удаагийн айлчлал Монгол, Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд тохиож буй түүхэн ач холбогдолтойг дурдаад, УИХ-ын даргын хувиар хийж буй анхны гадаад айлчлалаа Европын Холбооны гишүүн улсаас эхлүүлсэн нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдол өгч буйн тод илэрхийлэл гэлээ.  

Европын парламентын гишүүн Хана Жалу Муро хоёр жилийн өмнө Монгол Улсад айлчилж байснаа дурсаад, хоёр том гүрний дунд байдаг Монгол Улсын хоёр хөрштэйгөө хэрэгжүүлж буй гадаад харилцааны ололт амжилтыг сонирхон суралцдаг хэмээв.

Тэрбээр, Европын Холбооны хувьд стратегийн тэнцвэртэй байдлыг хангаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг олон орнуудтай өрнүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал, чөлөөт худалдааны хэлэлцээрийг Латин Америкийн тодорхой улсуудтай байгуулж байгаагаас гадна Азийн орнуудтай хэрэгжүүлэх эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж байна гэлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улс Европын парламентаар дамжуулан улс орнуудтай харилцаагаа илүү хөгжүүлэхээр эрмэлзэж буйг тодотгосон. 

Тэрбээр монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны улс орнууд руу экспортлоход татвараас чөлөөлөх тухай худалдааны хэлэлцээрийг байгуулсан ч хэлэлцээр төдийлөн сайн хэрэгжихгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, Азийн улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсаар дамжуулан Хятад Улсын зах зээл рүү гаргах боломж бий гэдгийг уламжлав.

УИХ-ын дарга Европын Холбооны улсуудын иргэд Монгол Улсад сарын хугацаанд визгүй зорчих боломжтой болсныг тэмдэглээд, монгол иргэдэд үзүүлэх визийн үйлчилгээг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллахыг хүсэв.

Энэ удаагийн уулзалтаар хоёр орны парламентын харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, гадаад бодлогын асуудлаар санал солилцлоо. 

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д хүрэлцэн ирж оролцохыг хүссэн юм. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Бельгийн парламентын бүлгийн дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга М.Нарантуяа-Нара, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо1 цаг 40 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав8 сар 30. 10:49УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга бараалхлаа8 сар 30. 10:45COP17-ын хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт 5.4 тэрбум төгрөгийн орлого бүрджээ8 сар 29. 17:38УИХ-ын дарга С.Бямбацогт Европын хөрөнгө оруулалтын банк хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нэг тэрбум ам.долларын зээл олгох болсонд талархал илэрхийллээ8 сар 29. 12:25УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо8 сар 29. 11:43БОХХААБХ-ны дарга М.Мандхай G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд батламж гардуулав8 сар 29. 10:23COP17-ын албан ёсны сүүлийн өдөр | Шийдэл, үр дүн, үйл ажиллагаанд шилжих өдөр8 сар 28. 20:21Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна8 сар 28. 14:42ТЦА-наас сэрэмжлүүлж байна8 сар 28. 14:35УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа8 сар 28. 14:31“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв8 сар 28. 13:08СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ8 сар 28. 11:53Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана8 сар 28. 9:23“Нээлттэй парламент” танхимд УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ажиллав8 сар 28. 9:21УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 28. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 сар 28. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ8 сар 27. 21:55"Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болов8 сар 27. 21:49Ерөнхий хяналтын сонсголын зар8 сар 27. 13:48Ази даяар ой, газрын доройтлыг бууруулахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ8 сар 27. 13:45Хэрэглээний бүх төлбөрүүд зээлийн мэдээлэлд сөргөөр нөлөөлөхгүй8 сар 27. 10:09Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана8 сар 27. 9:50Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ8 сар 27. 9:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 27. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан8 сар 27. 9:16Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалж байна8 сар 26. 19:14“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна8 сар 26. 19:10“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо8 сар 26. 19:05Газрын доройтлыг бууруулж, эдийн засгийн өөрчлөлтийг авчрах нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнээр монголын ноос, ноолуурыг онцлов8 сар 26. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.