Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно.
Наймдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.
Есдүгээр сарын 01-нээс 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Есдүгээр сарын 01, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 01-нд Алтайн салбар уулсаар, 02, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Facebook
Twitter
Youtube


Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Өнөөдөр есдүгээр сарын 1
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Мөрдөн шалгах ажиллагаанд 1051 хэрэг шалгагдаж байна
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Завхан аймгийн Алдархаан суманд газар хөдөллөө

Сэтгэгдэл бичих