УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа


8-р сарын 31
9 цаг 27 минут

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бенилюксийн Холбооны Улс /Бельги, Нидерланд, Люксембург/-уудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Бенилюксийн Холбооны Улсад үр бүтээлтэй ажиллаж, суралцаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа иргэд улсаа төлөөлсөн жинхэнэ элчин сайдууд хэмээгээд, цаг зав гарган уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт гадаад улсад хийх анхны айлчлалаа Европын Холбооны төв болсон Люксембург, Бельги улсаас эхлүүлсэн нь Монгол Улсын гадаад бодлогын томоохон илэрхийлэл, түүнийгээ хэрэгжүүлж байгаа чухал алхам гэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт монгол иргэддээ хандан үг хэлсэн. Тэрбээр, Хоёр том гүрний дунд оршин байгаа манай улс гуравдагч хөршийн буюу олон талт бодлогыг хэрэгжүүлдэг. Ази тивдээ бид Япон, Солонгос, цаашлаад АНУ, Канад зэрэг улсуудтай гуравдагч хөршийн харилцааг идэвхтэй хөгжүүлж байна. Манай улс Европын Холбооны улсууд, тэр дундаа Герман, Франц, Англитай нягт харилцаатай байсан бол энэ удаад Бенилюксийн орнуудтай харилцаагаа шинэ шатад гаргахаар айлчилж байна. Бенилюксийн орнуудад 2002 онд Улсын Их Хурлын дарга айлчилж байсан. 24 жилийн дараа хууль тогтоох байгууллагын тэргүүний хувиар хэрэгжиж буй энэ удаагийн айлчлал холдсон харилцааг сэргээн хөгжүүлэх зорилгыг дэвшүүлснээрээ онцлог хэмээсэн юм.

Бенилюксийн Холбооны улсуудтай эрүүл мэнд, хөдөө аж ахуй, банк, санхүүгийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирснийг Улсын Их Хурлын дарга дурдаад, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эрүүл мэндийн чиглэлээр манай улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж идэвхтэй дэмжиж, тусалж ирсэн гэдгийг онцоллоо. Тэрхүү хөтөлбөрийн үр дүнд зүрх судасны өвчлөл тав дахин буурч, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байсан энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай эмчилгээг хийж чадах болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дарга 126 гишүүнтэй парламент эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлсэн гэдгээрээ онцлог хэмээгээд, төр засгаас гаргаж буй бодлого шийдвэр нийгмийн асуудалд илүү анхаарсан, ард иргэдээ хөгжүүлэх, хамгаалах бодлогыг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж буйг мэдээлсэн.

Түүнчлэн үнийн өсөлт, шатахууны тасалдал, эрчим хүчний хомстол зэрэг үүсээд буй бэрхшээлийн талаар мэдээлж, эдгээрийг ард иргэддээ хүндрэл учруулахгүй даван туулахын төлөө хичээн ажиллаж буйг дуулгаад, 2026 оны хаврын ээлжит чуулганаар баталсан онцлох хуулиудын талаар танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, “Монгол Улсын төрөөс барьж байгаа бодлого бол дэлхийн улс орнуудтай бүгдтэй нь ижил тэгш, найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүгээрээ дамжуулж улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан хамгаалах юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагуудаас эхлээд улс орнуудтай дипломат харилцаа тогтоож, олон тулгуурт гадаад бодлогыг маш идэвхтэй явуулж байна. Энэ бол Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Түүнчлэн дэлхий даяар тархан суурьшсан монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, оршин суугаа улс оронд нь таатай байх бодлого баримтлах нь гадаад харилцааны чухал бодлогын нэг. Олон мянган иргэд маань АНУ, Япон, Солонгос, Европын холбооны улсуудад ажиллаж амьдарч байна. Тийм учир монгол иргэд олноороо ажиллаж, амьдарч байгаа улс орнуудтай харилцаагаа илүү хөгжүүлж, түүгээрээ дамжуулж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, төр, засгийн бодлогыг хүргэхээр ажиллаж байна.  2016 оноос хойш гадаадад амьдарч байгаа иргэддээ зориулж “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж 2024 онд дууссан. Энэ хөтөлбөр үр дүнтэй байсан учир “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг 2025 онд шинэчлэн баталж хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан гадаадад оршин сууж байгаа монгол иргэдийнхээ үндэсний нэгдмэл үнэт зүйлийг хамгаалах, эх хэл, соёлыг түгээх, өвлүүлэх зорилгоор соёл, урлаг, спортын зэрэг 300 гаруй үйл ажиллагааг зохион байгуулсан” гэлээ.

Тэрбээр Бельгид гурван монгол сургууль үйл ажиллагаа явуулж буйг сайшаагаад, Бенилексийн улс орнууд дахь 18 төрийн бус байгууллага нэгдсэн бодлогоор ажлаа үр дүнтэй явуулж эхэлсэнд баяр хүргэсэн.

Мөн хилийн чанадад суугаад Дипломат төлөөлөгчийн газруудаас иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг цахимжуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар Улсын Их Хурлын дарга танилцуулсан юм. Гадаадад оршин сууж буй иргэд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” системээс олон төрлийн лавлагаа, тодорхойлолтыг авах боломж бүрдсэн байна. Түүнчлэн иргэд монголд авсан автомашин жолоодох үнэмлэхээрээ Европын Холбооны Улсуудад машин барих боломжтой болжээ.

Энэ удаагийн айлчлалын том зорилго нь Европын Холбооны Улсад зорчих визийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг шинэ шатанд гаргах байсныг тэрбээр онцлон тэмдэглээд, айлчлалын үеэр хөндөж ярилцсан энэхүү асуудал тодорхой үр дүнд хүрснийг тодотгосон. Тодруулбал, Европын Парламентаас Монгол Улстай иргэдийн зорчих эрхийн визийн нөхцөлийг  хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилж, албажуулсан бөгөөд Люксембург, Бельгийн парламетын тэргүүнүүд албан ёсны айлчлалын үеэр Европын Холбооны түвшинд Монголын иргэдийн эрх ашгийг хамгаалах энэ асуудалд анхаарлаа хандуулж, шуурхайлан шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн гэдгийг онцлон танилцуулсан юм.  

Дараа нь Бельги дэх монголчуудын нэгдсэн холбооны тэргүүн асан Д.Баясгалан тус холбооны үйл ажиллагааны талаар танилцуулсан.

Бельгийн Монголчуудын холбоо 2006 онд байгуулагдсан бөгөөд эх орон, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж, түүх, соёлыг, хилийн чанадад түгээн сурталчлах, хүүхэд, залуучууддаа үндэсний язгуур өв соёлоо уламжлан өвлүүлэх ажлыг зохион байгуулж иржээ.

Бельги Улсад 2006 оноос эхлэн үндэсний их баяр наадмын арга хэмжээг хотын захиргааны болон Элчин сайдын яамны тусламж, дэмжлэгтэйгээр 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг, 2026 онд Гадаад харилцааны яамтай хамтран “Нүүдэлчин монголчууд” анхдугаар фестивалийг Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулсан ололт, амжилтаар дүүрэн буйгаа танилцуулсан юм.

Уулзалтад оролцсон иргэд гадаад оронд амьдарч буй иргэдэд тулгарч буй хүндрэл, төр, засгийн зүгээс хийж хэрэгжүүлэхийг хүсэж байгаа асуудлуудаа танилцуулж, Улсын Их Хурлын дарга болон уулзалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Тэмүүлэн, М.Нарантуяа-Нара болон Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд нар хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 44 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.