Ерөнхий сайд Н.Учрал: 2027 оны төсөвтэй холбоотой 9 шийдвэр


8-р сарын 31
13 цаг 12 минут

     Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Тус хурлаар 2027 оны төсвийн төслийг хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө. 

Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын хувиар анхны төсвөө, 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ төслийн тоо, мөр бүрийн ард нэг л амин чухал утга бий. Энэ бол Монголынхоо баялгийг монголчууддаа хүргэх, эх орныхоо эзэн монгол хүн эрдэнэсийн өгөөжөө хүртэх. Сайд нарын урсгал зардлаас 1.4 их наядыг танаж иргэддээ зориулах төсвийн тодотгол хийх шийдвэрийн үргэлжлэл юм. Энэ бол үнийн өсөлтийн ачааны хүндийг төр өөртөө авч айл өрх, ард иргэддээ төсвөө өгөх шийдвэр. Үүнтэй холбогдуулан дараах есөн шийдвэрийг танилцуулъя.

1. Оюутолгойн ногдол ашгаа анх удаа Монголдоо авч ирнэ. Монголчууд ногдол ашгаа хүртэх тухай 20 жилийн дуусдаггүй яриаг дуусгана. Оюутолгойн ногдол ашгийн мөн аль нэг яамны хаалганы цаана, хэн нэгэн албан тушаалтны гарын үсгийн ард алга болохгүй. Харин иргэн бүрийн хуримтлалтын дансанд, дулааны шинэ станц барихад, арьс шир боловсруулах болон малын эм вакцины үйлдвэрт, хоёр боомтыг бүрэн шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөлөө. Оюутолгойн ногдол ашгаар хаана юу хийхийг И-Монголиагаар явуулах нээлттэй санал асуулгаар иргэн та бүхэн эцэслэн шийдвэрлэнэ. Энэ бол таны мөнгө. Таны мөнгө учраас та сонгох ёстой. 

2. "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцаа хий хоосон цаас биш. Та хувьцаагаа үр хүүхэддээ өвлүүлж, бэлэглэж, арилжаалж болно. Таны үнэт цаас таны жинэхэн өмч болно. "Эрдэнэс Тавантолгой" компанийг нээлттэй компани болгоно. Цаашид энэ жишгээр ТӨК-уудын хувьцааг Хөрөнгийн биржид гаргаж нээлттэй компани болгоно. Цаасан дээрх өмчийг жинхэнэ ёсоор үнэт өмч болгоно.

Шинэ технологи, бүтээн байгуулалт шаардлагатай 10 ТӨК-ийн хувьцааг дэлхийн жишгээр дэлхийн хөрөнгө оруулагчдад санал болгож 500 сая ам.доллорын гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татна.

"Эрдэнэс Тавантолгой" зэрэг ТӨК-уудаас төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хуримтлагдах 3.5 их наяд төгрөгийг иргэдийнхээ ажил хөдөлмөр эрхлэх, хувийн хэвшлээ өсөн тэлэхэд дэмжлэг болгоход зарцуулна. ТӨК-уудаас ногдол ашиг татан төвлөрүүлэх ДЖҮ эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах боломжийг бүрдүүлнэ. ЖДҮ эрхлэгч нарын татварын дарамт буурахын хэрээр ажлын байраа хадгалах, томрох боломж бий болно.

3. Иргэдийн цалингийнхаа 792 000 төгрөгт ХХОАТ огт төлөхгүй. Хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ.

Жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой компани ердөө ганцхан хувийн орлогын алббан татвар төлнө. 

НӨАТ төлөгчийн босго 50 саяас 400 сая төгрөг болно. 23 мянган ААН сар бүр НӨАТ-ын тайлан гаргах шаардлагагүй болно.

25 хувийн татварыгы 15 хувийн шинэ шатлалтай болгож 600 гаруй ААН-ийн татварын ачааллыг бууруулна. 

4. Ирэх онд тэтгэвэр дунджаар 1 335 400 төгрөг болно. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 141 000 ахмадын тэтгэврийн зөрүү арилна. Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү тэтгэвэр авна. 

2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно. 

Ажил хөдөлмөр эрхэлж буй оюутан залуус НДШ төлөхгүй. 

Багш нарын цалинг энэ онд 50, эмч нарын цалинг 30 хувиар нэмсэн. Эмч нарын цалинг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс 20 хувиар нэмж адил тэгш хандана. Соёл, спорт, хөдөө аж ахуй, цаг уур, байгаль хамгаалагч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ. 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулж нэмнэ. 

5. 16 000 өрх орон сууцтай болно. 14 000 айл импотекийн зургаан хувийн зээлээр, 2000 айл түрээслээд өмчлөх нөхцөлөөр шинэ орон сууцанд орно. Төрийн барьж байгаа 4000 айлын орон сууцны урьдчилгаа төлбөр 15 хувь болж буурна. 

6. Дулааны гуравдугаар станцын дэргэд 300 мВт-ын хүчин чадалтай дулааны зургаадугаар цахилгаан станцыг барина. Олон жил гацсан тавдугаар цахилгаан станц, 10 аймгийн цахилгаан станцыг бүрэн ашиглалтад оруулна. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй. 

7. Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Нэг нь 300 ортой 15 дотуур байр барина. Ирэх онд 100 000 сураг "Гүүгл"-ийн компьютерээ авах болно. 100 сургууль "Гүүгл"-ийн лаборатори сургууль болно. 100 сургуулийг уурын зуухгүй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон сургууль болгоно.  

8. Яг одоо манай улсад гаададын зээл тусламж, төсвийн хөрөнгөөр 39 эмнэлэг баригдаж байна. Үүн дээр нэмж 34 эмнэлэг барьж байгуулна. 

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өдөр тутмын амин чухал эмүүдийг оруулна. Ахмадууд даралт, зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчний эсрэг эмээ нэг ч төгрөг төлөхгүй авна. 

9. Өнөөдөр таван аймагт нарны цахилгаан станц баригдаж байна. Ирэх онд нэмээд 10 нарны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Цахилгаан машин түргэн цэнэглэх ногоон өртөө 500-г байгуулна. 150 км тутамд нэг ногоон өртөөг зам дагуу босгоно. Нарны хавтан, цахилгаан хураагуур зэрэг сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө. 

Монгол Улсын Ерөнхий сайд би ард түмний элч төөлөгч болсон УИХ-ын гишүүдээс Монголын баялгаа монголчууддаа хүргэх шийдвэрийг баталж өгөхийг хүсэж байна" гэлээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 45 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.