Өнөөдөр есдүгээр сарын 1


9-р сарын 1
8 цаг 52 минут

     Өнөөдөр есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Дүрэмт хувцсаа өмсөж, аав, ээж, ах, эгч, өвөө, эмээтэйгээ хөтлөлцөн алхах бяцхан хүүхдүүд, ангийнхантайгаа уулзахаар догдлон яваа ахлах ангийн сурагчид гээд инээд, баяр хөөр дүүрэн өглөө.

“Алган дээр нар мандуулдаг” эрхэм багш нарын хувьд ч энэ өдөр догдлол дүүрэн. Хичээлийн шинэ жилийн анхны хонх дуугарч, багш нар сурагчдаа угтан авч, анги танхим хүүхдийн инээд, хөөрөөр дүүрэх мөчөөс шинэ хичээлийн жил эхэлнэ.

Ялангуяа анх удаа сургуулийн босго алхаж буй бяцхан сурагчид, аав, ээж, асран хамгаалагчдын хувьд ч энэ өдөр онцгой. Өчигдөрхөн цэцэрлэгийнхээ хаалгаар орж, багшийнхаа гараас хөтөлж явсан бяцхан хүүхдүүд өнөөдөр дүрэмт хувцсаа өмсөж, цүнхээ үүрэн, сурагч болохоор алхаж явна. Саяхан л анхны үгээ хэлж, хөлд орж байсан хүүхэд нь өнөөдөр сурагч болж, эрдэм ном сурах анхныхаа алхмыг хийж байгааг харах бахархам.

Хүүхэд бүр онцгой. Өнөөдөр ангид сууж байгаа сурагчдын дунд ирээдүйн эмч, багш, цагдаа, инженер гээд эх орныхоо маргаашийг бүтээх олон мэргэжлийн эзэд бий. Тэдний хүсэл мөрөөдөл өөр өөр ч сурах, мэдэх, өөрийн гэсэн ирээдүйгээ бүтээх зам нь эндээс эхэлж байна.

Эрдэм номын их замд хөл тавьж буй нийт сурагчид, багш, эцэг эхчүүд, хүүхдийн сурах үйлсийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй хүн бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл биелж, сурах их үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Батдэлгэрийн Аригун: Сургуульд орж байгаа гэж бодохоор гоё санагдаж байна

сонин mn

-Сургуульд орж байгаа гэж бодохоор гоё санагдаж байна. Гэхдээ хичээл, гэрийн даалгавар хийнэ гэхээр жаахан айж байгаа. Өмнө нь нулимсгүй сурцгаая гээд сургуулийнхаа бэлтгэл бүлэгт явахад үдийн цай нь маш гоё байсан. Цаашид ч гэсэн яг тийм гоё байх болов уу гэж бодож байна.

Б.Баяржавхлан: Өөрөө сургуульд орох гэж байгаа юм шиг л догдолж байна

сонин mn

-Саяхан л цэцэрлэгт орж, тогоочийнхоо мөөмийг барьж унтдаг байсан охин минь сурагч болж байна. Өөрөө сургуульд орох гэж байгаа юм шиг л догдолж байна. Гэхдээ цэцэрлэгт сурч байснаас илүү их хичээх шаардлагатай болж байна. Учир нь цэцэрлэгт өглөө оруулж өгөөд орой авдаг бол сургууль бага цагаар хичээллэдэг болохоор ажил амьдралаа зохицуулах шаардлага үүсэж байна. Өөрөөр хэлбэл, үе давдаг тоглоом гэж төсөөлбөл хоёрдугаар үе эхэлж байна. Нэгдүгээр үе буюу цэцэрлэгийг бодвол хичээл хийлгэх, сургуульд зөөх гээд бүх зүйлс жаахан хүндэрсэн юм шиг санагдаж байгаа. Гэхдээ хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж хичээнэ.

Архангай Тариат сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч А.Билгүүн: Би энэ жил гуравдугаар ангийн сурагч болно

сонин mn

-Би энэ жил гуравдугаар ангийн сурагч болно. Энэ жил олон шинэ зүйл сурч, мэдэж авах байх аа. Хурдан л найзууд, багштайгаа уулзмаар байна. Бас дүү маань хоёрдугаар ангид орж байгаа болохоор хоёулаа хамтдаа сургуульдаа явна. Энэ жил хичээлээ сайн хийж, онц сурна аа. Бүх найзууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Архангай аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагч Б.Хангай: Уншиж, бичиж сурна гэхээр надад үнэхээр гоё санагддаг

сонин mn

-Сургуульд орох гэж байгаадаа маш их баярлаж, догдолж байна. Уншиж, бичиж сурна гэхээр надад үнэхээр гоё, сонирхолтой санагддаг. Би сургуулийг олон номтой номын сантай, тоглох гоё тоглоомын талбайтай, бас биеийн тамирын хичээл ордог гоё заалтай байх гэж төсөөлж байна. Сургуульд орсон хамгийн эхний өдөр багшдаа “Баярлалаа” гэж хэлнэ. Надад олон зүйл зааж, шинэ зүйл сургах болохоор энэ үгийг хамгийн түрүүнд хэлнэ. Би биеийн тамирын хичээлд орохыг хамгийн их хүсэж байгаа. Гүйж, тоглож, дасгал хийх их гоё байх гэж бодож байна. Бас цэцэрлэгийн найзуудтайгаа нэг ангид орж, хамтдаа хичээлээ хийн, завсарлагаанаар тоглож, олон хөгжилтэй дурсамж бүтээхийг хүсэж байна.   

 

П.АМГАЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.