Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл


9-р сарын 1
15 цаг 22 минут

     Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болж, өнөөдөр сурагчдаа угтан авлаа. Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тус сургуулийг жишиг сургууль болгож буй юм.  57 дугаар сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал оролцов.

Сургуулийн бодит өөрчлөлт, үр дүнгээс дурдвал,

Ногоон сургууль: 57 дугаар сургууль зөвхөн халаалт, цахилгаандаа жилд 307 сая төгрөг зарцуулж иржээ. Одоо 50 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 46.8 кВт-ын батарей хуримтлуурын системтэй болсон. Ингэснээр зөвхөн эрчим хүч хэрэглэдэг бус, тодорхой хэмжээнд цахилгаан үйлдвэрлэж, хуримтлуулдаг болж байна.

Цахилгаан, дулаанаас хэмнэсэн зардлаа анги танхимын дотоод агаарын чанар сайжруулах, эко орчин бүрдүүлэх, гадна талбайн аюулгүй байдлыг хангахад зарцуулах боломж бүрджээ. Мөн хүнсний 40 кг органик хог хаягдлаас ойролцоогоор 20 кг бордоо гаргах боломжтой компостын шийдэл нэвтрүүлсэнээ сурагчид Ерөнхий сайдад танилцуулав. Сургуулийн нийт талбай 3,200 м². Шинээр 1,253 м² талбайг зүлэгжүүлжээ.

Ухаалаг сургууль:  Сургууль нийт 402 "Chromebook"-тэй болж, биологи, математик, физик гээд хүссэн хичээлээ 3D хэлбэрээр үзэх боломж бүрдэв.

Эрүүл сургууль: Ургамал 18–21 хоногт ургах боломжтой гидропоник системтэй. Нэг ангид хоёр төхөөрөмжтэй. Энэ нь 25–30 хүүхдийн 7–10 хоногийн шим тэжээлийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн ургуулах боломжтой юм. Одоогоор таван ангид 10 төхөөрөмж суурилуулжээ. Гадна агаарын чанарыг хэмжих 1 IQAir, дотор агаарын чанарыг хэмжих 6 IQAir төхөөрөмжтэй.

Ангиудад 43 м² талбай цэвэршүүлэх хүчин чадалтай агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Нэг ангийн дундаж хэмжээ 33 м² орчим тул хүчин чадлын хувьд нэг төхөөрөмж ангийн агаарын чанарыг бүрэн хамарна. Ус цэвэршүүлэгч, аяга сав ариутгалын шийдлүүдийг нэвтрүүлж, будаг засвараас эхлээд хүүхдийн өдөр бүр хэрэглэдэг орчныг эрүүл болгоход анхаарсан байна.

Аюулгүй сургууль: “Гэрт ойрхон сургууль”. “Буух түр цэг- нийтийн зогсоол”-ын тохижилттой. Сургууль ухаалаг хаалгатай. Гадаа 14, дотор 6 камер суурилуулсан. Гадаах камерыг дүүргийн теле камерын дэд төвтэй холбосон. Сургуульд дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр хэрэгжинэ. Сургуулийн бүсэд архи, тамхины худалдаа хязгаарлаж, хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэргээс хамгаалах цогц орчин бүрдэж байна.

Ерөнхий сайд Н.Учрал, "Улсын сургууль орхигдсон, хувийн сургууль л чанартай байдаг гэсэн ялгааг арилгах ёстой. 57 дугаар сургууль бол хүүхэд хаана амьдарч, улсын эсвэл хувийн сургуульд сурч байгаагаас үл хамааран эрүүл, аюулгүй, орчин үеийн нөхцөлд сурах ёстой гэсэн шинэ стандартыг бодитоор харуулж байгаа жишиг сургууль.

Энэ  бол  улсын сургуулийн шинэ стандартын эхлэл болж байна. Аймгийн төв дээр бид энэ зарчмаар уурын зуухыг хална. “Ногоон” гэдэг нь зөвхөн барилга биш  хүүхдийн боловсролын нэг хэсэг байна. Сургалтын орчныг дижитал болгож, "Google Chromebook" зэрэг төхөөрөмж, дижитал сургалтын хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Ирэх оны төсөвт 100 сургуулийг “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” болгох санхүүжилтийг тусгасан” хэмээлээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Биате Дастел: “Ерөнхий сайд улсын хэмжээнд 100 сургуулийг Ногоон сургууль болгохоор зарласанд маш их баяртай байна. Ногоон сургууль бол эрүүл аюулгүй, цогц сургууль юм. Ийм сургуулийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд бид техникийн арга зүйн чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн хэлэв. Нийслэлийн 57 дугаар сургууль 1976 онд ашиглалтад оржээ. Энэ хичээлийн жилд 1,340 орчим хүүхэд суралцаж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв27 минут 26 секундын өмнөМүн Жэ Инийн тэмдэглэл35 минут 38 секундын өмнөН.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл52 минут 19 секундын өмнөХаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо57 минут 58 секундын өмнөМөрдөн шалгах ажиллагаанд 1051 хэрэг шалгагдаж байна1 цаг 6 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно1 цаг 11 минутын өмнөТэд COP17-г ингэж дүгнэв5 цаг 6 минутын өмнөМонгол, Хятадын худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэнэ5 цаг 13 минутын өмнөМонгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 25 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 47 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа6 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа7 цаг 16 минутын өмнөӨнөөдөр есдүгээр сарын 17 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан7 цаг 32 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: 2027 оны төсөвтэй холбоотой 9 шийдвэр8 сар 31. 13:12Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа8 сар 31. 10:36Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна8 сар 31. 10:31Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 сар 31. 9:41Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ8 сар 31. 9:34УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа8 сар 31. 9:27УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 31. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 31. 9:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо8 сар 31. 1:13УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав8 сар 30. 10:49УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга бараалхлаа8 сар 30. 10:45COP17-ын хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт 5.4 тэрбум төгрөгийн орлого бүрджээ8 сар 29. 17:38УИХ-ын дарга С.Бямбацогт Европын хөрөнгө оруулалтын банк хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нэг тэрбум ам.долларын зээл олгох болсонд талархал илэрхийллээ8 сар 29. 12:25УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо8 сар 29. 11:43БОХХААБХ-ны дарга М.Мандхай G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд батламж гардуулав8 сар 29. 10:23COP17-ын албан ёсны сүүлийн өдөр | Шийдэл, үр дүн, үйл ажиллагаанд шилжих өдөр8 сар 28. 20:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.