Мүн Жэ Инийн тэмдэглэл


9-р сарын 1
15 цаг 39 минут

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага  хуралд БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин хүрэлцэн ирж оролцсон билээ.  Тэрээр манай улсад ирж, COP17-д оролцсон сэтгэгдлээ цахим хуудаснаа хуваалцжээ.  "Монголоос буцах замд. Хязгааргүй өргөн уудам сүрлэг сайхан нутагт өнгөрүүлсэн найм өдөр шөнө есөн өдөр. Цээж дүүрэн өндөр сэтгэгдэл, дурсамж тээн Солонгос руу буцлаа. Айлчлалын хором мөч бүрд халуун дотноор хүлээн авч, бидэнд онцгой анхаарал тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх танд болон Монгол Улсын Засгийн газар, мөн Монголын ард түмэнд гүн талархал илэрхийлж байна.НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын нээлтэд оролцон, Энх тайвны ой санаачилга(PFI)-ын үндсэн илтгэлд хамтын уялдаа холбоо болон хариуцлагын талаар дурдаж байсан минь санагдаж байна. Хатаж шархалсан эх дэлхийн төлөө бүх улс орнууд гар гараасаа атган, ногоон итгэл найдварыг цогцлооно гэсэн амлалт бодит ажил хэрэг болж хэрэгжээсэй хэмээн хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нартай хийсэн уулзалтаас хоёр улсын харилцааны "Алтан үе"-ийг эхлүүлэх ирээдүйг олж харлаа. Мөн Бүгд Найрамдах Коста Рика Улсын Ерөнхийлөгч асан Карлос Альварадо Кесада, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч асан Таръя Халонен нартай хийсэн уулзалт нь бидний дэлхий ертөнц ямар их нягт уялдаа холбоотой болохыг дахин нэг мэдрүүлсэн үнэтэй цаг мөч байлаа.Тужийн нарсны байгалийн цогцолборт газарт очсон нь ч мөн адил сэтгэлийг минь ихэд хөдөлгөлөө. Ойн түймэрт өртөж үрэгдсэн энэ газарт мөнх ногоон нарсан ойг нөхөн сэргээсэн нь Юүхан Кимберли компани болон Энх тайвны ой сан ТББ-ын хамт олны 23 жилийн турш урсгасан хөлс хөдөлмөрийн үр дүн юм. Дахин сэргэсэн амьд ойн салхины чимээ сэтгэл зүрхэнд минь урт удаан хадгалагдах болно.Айлчлалын үеэр Балба болон Төвөдийн хил орчимд болсон байгалийн онц ноцтой гамшгийн талаарх мэдээг сонсоод сэтгэл өвдөж ихэд цочирдлоо. Гамшигт өртсөн хүмүүст гүн эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ түргэн тусламж, аврах ажиллагааг болон сэргээн босгох үйл ажиллагаа шуурхай явагдахыг хүсэж, уур амьсгалын өөрчлөлт, гамшигтай тэмцэх үйлсэд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлт үгүйлэгдэж байгааг улам ихээр мэдэрлээ.Айлчлалын төгсгөлд хэсэг зочилсон Горхи-Тэрэлж Байгалийн цогцолборт газрын эх байгалийн сайхан болон шөнийн тэнгэрт гэрэлтэх оддыг сэтгэлдээ тээн энэ удаагийн айлчиллаа дуусгаж байна. Монгол орны найрсаг зочломтгой байдал, ой хөвчнөөс олж мэдэрсэн итгэл найдварыг сэтгэл зүрхнийхээ гүнд тээж явах болно. Монгол-Солонгосын нөхөрлөл улам гүнзгийрч, Монголын сэвэлзүүр салхинд энх тайван үүрд орших болтугай" гэжээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: polit.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв1 цаг 56 минутын өмнөГ.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов2 цагийн өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя2 цаг 8 минутын өмнөМалчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нойтон цас орж, цасан шуурга шуурна2 цаг 17 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа10 сар 16. 12:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав10 сар 16. 12:33Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 16. 12:27Эх дэлхийгээ тэтгэх шинэ амьдрал10 сар 16. 10:38Нүүрснээс шатахуун, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа10 сар 16. 9:33Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 16. 9:28Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо10 сар 16. 9:23Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа10 сар 16. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 16. 8:48УИХ-ын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо10 сар 15. 17:23Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 15. 16:58Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна10 сар 15. 16:43Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ10 сар 15. 12:43“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 12:39Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ10 сар 15. 12:27Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав10 сар 15. 10:05Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу10 сар 15. 10:01“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 15. 9:08Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой10 сар 15. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан10 сар 15. 8:50Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ10 сар 14. 15:57Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо10 сар 14. 14:02УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан10 сар 14. 13:42Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 14. 13:40Ой, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ10 сар 14. 13:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.