"Хөдөө аж ахуйн салбарт арван жилийн хугацаанд 1,378.1 тэрбум төгрөгийг төрийн дэмжлэг, урамшуулал, хүүгийн татааст олгосон байна"


9-р сарын 2
16 цаг 39 минут

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.09.02/ хуралдсан.

Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан уг ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан нар оролцов.

Хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн  яам болон бусад төрийн байгууллагуудаас ирүүлсэн материалд хийсэн дүгнэлтийг урьдчилсан байдлаар ерөнхий хяналтын сонсголын шинжээчид танилцуулсны зэрэгцээ ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэж, мэдээлэл ирүүлэх үүрэгтэй байгууллагуудын төлөөлөлтэй уулзан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал  солилцсон.

Шинжээчид танилцуулгадаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2015-2025 оны хооронд 29 хөтөлбөр, аян, хөдөлгөөн арга хэмжээний хүрээнд нийт 1,378.1 тэрбум төгрөгийг төрийн дэмжлэг, урамшуулал, хүүгийн татааст олгосныг онцлоод дээрх хугацаанд тус салбарын төсөв тав дахин нэмэгдсэн  гэж байв.

Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч М.Мандхай Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Монголбанкнаас зургаан хайрцаг мэдээлэл ирүүлсэн хэдий ч мэдээллүүд хоорондоо зөрүүтэй, бодит тоон нэгдсэн мэдээлэл дутмаг байсныг анхааруулаад шинжээчдийн урьдчилан ирүүлсэн тайлан мэдээлэл хангалтгүй байгааг дурдсан. Иймд ажлын хэсгийн дараагийн хуралдаанаас өмнө ирэх долоо хоногт багтаж холбогдох тайлбар, мэдээллүүдээ бүрэн дүүрэн, цэгцтэй, тодорхой ирүүлэх чиглэлийг холбогдох яам, төрийн байгууллагуудад өгөв.  

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан нар шинжээчийн мэдээлэлтэй холбогдуулан санал хэлсэн. Гишүүд шинжээчид тайлан, илтгэлдээ хөнгөлөлттэй зээл, урамшуулалд хамрагдсан үйлдвэрлэгчид, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид болон улмаар аймаг, бүс нутгаар нь ангилж зээлийн хүртээмжийг хэр байгааг ил болгох, зээл авсан аж ахуйн нэгж, өмчлөгчийн нэрс, эргэн төлөгдөх хугацаа, хүүгийн татаасанд хэдэн төгрөг төлж буй талаар болон үнийн өсөлт, зээлийг зориулалтын бусаар ашигласан эсэх мэдээллийг илүү тодорхой болгох шаардлагатай талаар санал хэлэв.

Мөн төрийн байгууллагуудаас мэдээлэл ирүүлээгүй нөхцөлд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. 

Хуралдааны дараа Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд хэвлэлийн бага хурал хийж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 11 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.