АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа


9-р сарын 3
9 цаг 54 минут

      Амьд хүний дүр төрхийг АНУ-ын мөнгөн тэмдэгтэд байрлуулсан тохиолдол бараг 200 жилийн хугацаанд анх удаа болж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дүр төрх албан ёсоор тус улсын мөнгөн тэмдэгт дээр гарчээ.

Мягмар гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар 12:00 цагт (GMT 16:00) АНУ-ын Зоосны газар улсынхаа 250 жилийн ойг тохиолдуулан Трампын хөрөг бүхий 1 ам.долларын зоосыг гүйлгээнд гаргаж, худалдаалж эхэлсэн байна. Алтан өнгөтэй уг зоосны нэг талд Трампын хөрөг болон “LIBERTY” буюу “Эрх чөлөө”, “IN GOD WE TRUST” буюу “Бид Бурханд итгэдэг” гэсэн бичээс бий. Нөгөө талд нь АНУ-ын Ерөнхийлөгчийн тамганы дүрс байх бөгөөд бамбай дээр нь “250” гэсэн тоо сийлжээ.

АНУ-ын Зоосны газрын мэдээлснээр эдгээр зоос нь “Түүхэн ойдоо дөхөж буй Америк улсын үзэл санаа, бахархал, өв уламжлалыг илэрхийлж буй” аж.

Уг зоос нь сүүлийн 100 жилийн хугацаанд амьд хүний дүр төрх АНУ-ын мөнгөн тэмдэгт дээр гарсан анхны тохиолдол болж байгаа бөгөөд ийм хүндэтгэлийг ихэвчлэн нас барсан түүхэн зүтгэлтнүүдэд үзүүлдэг уламжлалтай учраас хүчтэй шүүмжлэл дагуулжээ.

Яагаад энэ зоосыг гаргаж байгаа вэ?

Трамп өнгөрсөн жил Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш өөрийн нэр эсвэл дүр төрхийг олон төрлийн барилга байгууламж, эд зүйл дээр байрлуулахтай холбоотой алхмуудыг засаг захиргаа нь хийсэн байна.

Үүнд:

  • Кеннедигийн төв,
  • АНУ-ын Энх тайвны хүрээлэн,
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэвтрэх үнэмлэх,
  • 250 жилийн ойд зориулсан хязгаарлагдмал тооны паспорт,
  • Өнгөрсөн жил зарласан 1 сая ам.долларын “алтан карт” виз зэрэг багтжээ.

Трампын засаг захиргаа эдгээрийн заримыг АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурсан 250 жилийн ойтой холбон тайлбарлажээ.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент долдугаар сарын 15-нд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдлээрээ уг зоосыг анх зарласан байна.

Тэрбээр энэ зоос нь “Америкийн үнэт зүйлсийн хүч чадал болон хүн бүрийн эрх чөлөөг хамгаалахад зориулагдсан Америк улсын амлалтыг илэрхийлнэ” гэжээ.

Трампын засаг захиргаа өмнө нь гарсан нэг дурсгалын зоосыг энэ шийдвэрийн жишээ болгон дурдсан байна.

1926 онд АНУ байгуулагдсаны 150 жилийн ойгоор АНУ-ын Зоосны газар Жорж Вашингтон болон тухайн үеийн ерөнхийлөгч Калвин Кулижийн хөргийг зэрэгцүүлсэн зоос цутгаж байжээ.

Гэвч шүүмжлэгчид 1926 оны зоос нь дурсгалын зориулалттай, өдөр тутмын мөнгөн гүйлгээнд ашиглахаар төлөвлөгдөөгүй байсныг онцолсон юм.

Тавдугаар сард Сангийн сайд Бессент Трампын хөрөг бүхий шинэ 250 ам.долларын дэвсгэрт хэвлэх бэлтгэл ажил хийгдэж байгааг мөн мэдэгдсэн. Тэрбээр шинэ дэвсгэртийг гаргахын тулд Трампын засаг захиргаа Конгрессын зөвшөөрөл авахыг зорьж байгааг нэмж хэлжээ.

Шинэ зоос ямар үнэтэй вэ?

Зоосны нэрлэсэн үнэ нь 1 ам.доллар боловч хэрэглэгчид:

  • 25 ширхэгтэй боодлыг 61 ам.доллараар,
  • 100 ширхэгтэй уутыг 154.50 ам.доллараар худалдаж авах боломжтой. Энэ ханш нь нэрлэсэн үнээс нэлээд өндөр үнэ юм.

Гэсэн ч АНУ-ын Зоосны газар эдгээрийг зөвхөн дурсгалын зориулалттай эд зүйл биш гэдгийг онцолжээ. Эдгээр нь хүчин төгөлдөр мөнгөн тэмдэгт бөгөөд 1 ам.долларын дэвсгэртийн адил өдөр тутмын худалдан авалтад ашиглаж болох аж.

АНУ-ын холбооны хуульд “Зөвхөн нас барсан хүний хөрөг АНУ-ын мөнгөн тэмдэгт болон үнэт цаасан дээр байрлаж болно” гэж заасан байдаг.

Конгресс 1866 онд Сангийн яамны ажилтан Спенсер М. Кларк таван центийн мөнгөн тэмдэгт дээр өөрийнхөө дүр төрхийг байрлуулсанд хууль тогтоогчид дургүйцсэний дараа энэхүү хуулийг баталжээ.

Гэвч Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа 2020 оны Circulating Collection Coin Redesign Act (CCRA) хэмээх хуульд гарын үсэг зурсан. Энэ хууль нь Сангийн яаманд АНУ байгуулагдсаны 250 жилийн ойг бэлгэдсэн загвар бүхий 1 ам.долларын зоос үйлдвэрлэх эрх олгосон байна.

Хуульд эдгээр зоосны ар талд “амьд эсвэл нас барсан ямар ч хүний хөрөг” байрлуулахыг хориглосон байдаг.

Харин шинэ 1 ам.долларын зоосон дээр Трампын дүр нүүрэн талд байрласан учраас уг хуультай зөрчилдөхгүй байх магадлалтай гэж үзэж байна.

Өнгөрсөн оны сүүлээр Невада мужийн Ардчилсан намын сенатор Кэтрин Кортес Масто болон Орегон мужийн сенатор Жефф Меркли нар Трампын дүрийг зоосон дээр байрлуулахыг хориглох хуулийн төсөл өргөн барьжээ.

Кортес Масто тухайн үед “Хаад өөрсдийн нүүрийг зоосон дээр байрлуулдаг. Харин Америк улс хэзээ ч хаантай байгаагүй, хэзээ ч хаантай болохгүй. Манай хууль тогтоомж амьд ерөнхийлөгчдийн дүрийг Америкийн зоосон дээр байрлуулдаггүй олон жилийн уламжлалыг хуульчлан баталгаажуулах болно” гэж мэдэгдсэн байна.

Гэвч уг хуулийн төсөл хууль болж батлагдаагүй. Тэрбээр “Трампын долларын зоос Америкийн ардчиллын үнэт зүйлстэй бүрэн харшилж байна. Сангийн сайд Бессент болон АНУ-ын Зоосны газар энэхүү зоосыг үйлдвэрлэж, худалдаалах төлөвлөгөөг үргэлжлүүлсэн нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Eaglenews


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа5 цаг 47 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна5 цаг 59 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ6 цаг 1 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ6 цаг 3 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ6 цаг 6 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо7 цаг 52 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ8 цаг 1 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ8 цаг 20 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ8 цаг 25 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа10 сар 27. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.