ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна


9-р сарын 3
12 цаг 40 минут
     Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Оросын Холбооны Улсын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Эрчим  хүчний сайд С.Е.Цивилёвтэй уулзаж /2026.09.03/, түлш шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлээр ярилцлаа.
ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдлын нөлөөгөөр дэлхийн түлш, шатахууны зах зээлд тодорхойгүй байдал үүсэж буйтай холбогдуулан ОХУ-ын Засгийн гараас энэ оны дөрөвдүгээр сард нефть бүтээгдэхүүн гадаад улс руу экспортлоход хориг тогтоосон ч хоёр улсын найрсаг харилцаа, эрх зүйн тохиролцооны хүрээнд Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч ирснийг тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газартай ойр хамтран ажиллаж байна. Цаашид ч Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээг найдвартай, тасралтгүй хангах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахад онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.  Мөн С.Е.Цивилёв сайд Улаанбаатар хотын агаарын  бохирдлыг бууруулах, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлэх асуудлыг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулахыг санал болгов.
undefined
 
Роснефть болон Газпром НХН-ийн удирдлагууд Засгийн газрынхаа шийдвэрийн дагуу Монгол Улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлнэ гэдгээ Ерөнхий сайд Н.Учралд илэрхийллээ. 
Ерөнхий сайд Н.Учрал геополитикийн нөхцөл байдал төвөгтэй байгаа өнөө үед Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой газрын тосны бүтээгдэхүүнийг хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой нийлүүлж ирсэнд Оросын талд талархал илэрхийлэв. 
undefined
 
Талууд Монгол Улсын шатахууны хангамжийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны механизмуудыг судлан хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.
“ДЦС-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг, төсөл боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг тэмдэглэж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “ДЦС-3” ТӨХК болон “Интер РАО Экспорт” компанийн хооронд байгуулах зураг төслийн гэрээний нөхцөл, өртөг, төлбөр тооцооны асуудлыг ойрын хугацаанд эцэслэн тохиролцох нь чухал гэдэгт санал нэгдэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолойн төслийг стратегийн ач холбогдолтой гэж үзэн дэмжиж ирснээ тэмдэглээд, төслийн дараагийн шатны гэрээ хэлэлцээг эрчимжүүлэх, хэрэгжилтийн бодит нөхцөлийг бүрдүүлэхэд Оросын талын дэмжлэгийг үргэлжлүүлэн авах хүсэлтээ илэрхийлэв.
undefined
 
Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож буй энэ онд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх, түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
undefined


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна1 цаг 2 минутын өмнөЕрөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо1 цаг 12 минутын өмнөТураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ1 цаг 20 минутын өмнөЭнэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь3 цаг 42 минутын өмнөАНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа3 цаг 48 минутын өмнөМОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ3 цаг 53 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан4 цаг 31 минутын өмнө"Хөдөө аж ахуйн салбарт арван жилийн хугацаанд 1,378.1 тэрбум төгрөгийг төрийн дэмжлэг, урамшуулал, хүүгийн татааст олгосон байна"9 сар 2. 16:39Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ9 сар 2. 16:31Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо9 сар 2. 14:06“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно9 сар 2. 13:58Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 2. 13:53Туул голын дагуу гол, усны ослын эрсдэлтэй 20 байршилд сэрэмжлүүлэг самбар байршууллаа9 сар 2. 13:50УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-ны өдөр хуралдана9 сар 2. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа9 сар 2. 9:58Завхан аймгийн Алдархаан суманд газар хөдөллөө9 сар 2. 9:56Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо9 сар 2. 9:53Орон нутгийн ШТС-уудыг 1.5 тонн автобензинээр хангана9 сар 2. 9:50У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна9 сар 2. 9:23УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 2. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан9 сар 2. 9:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо9 сар 1. 21:51Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв9 сар 1. 15:47Мүн Жэ Инийн тэмдэглэл9 сар 1. 15:39Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл9 сар 1. 15:22Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо9 сар 1. 15:16Мөрдөн шалгах ажиллагаанд 1051 хэрэг шалгагдаж байна9 сар 1. 15:08Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно9 сар 1. 15:04Тэд COP17-г ингэж дүгнэв9 сар 1. 11:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.