Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв


9-р сарын 3
15 цаг 22 минут

     Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр (2026.09.03) Төрийн ордонд болж, Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл болон орон даяар өрнүүлж буй “Өөрчилье бүтээе” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэлээ. 

Төсөвтэй холбоотой асуудлаар Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “Үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа иргэдийнхээ аж амьдралд анхаарсан төсөв оруулж ирээч гэсэн ганцхан шаардлагыг Ардчилсан намаас тавьж байгаа. Хоёрдугаарт, Баялгийн сангийн тухай хуулиа ноцтой зөрчих гэж байна. Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой мөнгө болохоос ямар нэгэн дарга урдуур нь орж ирээд ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ёсгүй. Хуримтлалын сангаар дамжиж иргэдийн нэрийн данс руу орох ёстой. 2021 онд Ерөнхийлөгч сонгогдохдоо “Баялагтаа эзэн Монгол” гэсэн. “Ардын нам ард түмэндээ” гэж саяхан пиар явуулсан. Ардын нам ард түмнээс хулгайлах гэж байна. Иргэдэд очих мөнгөнөөс 6-р ЦС барих юм гэнэ ээ. 5-р ЦС-ыг барина гэж яриад 30 жил, шав тавиад 20 жил, өнгөрөгч тавдугаар сард Х.Нямбаатар шав тавьснаас хойш хэдэн шон боссоныг үзээрэй. Юун 6-р ЦС. Эхлээд 5-р ЦС-аа бариач. Ардчилсан нам төсөвт хатуу байр суурьтай байгаа. Төсөв бол ард түмний амьдрал” гэв.Дараа нь УИХ-ын гишүүн Ө.Шижир “Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2027 оны төсөв бол есөн шид нь бүрдсэн төсөв болсон. Улсын төсөв, төрийн өмчит компаниудын төсвийг харвал сүүлийн 10 жил Монгол Улс мөнгөгүй биш, мөнгөтэй байгаагийн зовлонг эдэлсэн. Төсөл хөтөлбөрүүдээ буруу эрэмбэлсэн. Засгийн газар 14, нийслэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Ярьж байгаа мега төслүүд нь хэдэн зуу давсан. 2020 оны сонгуулиар 21 аймагт 100 үйлдвэр буюу 2100 үйлдвэр барина гэж амласан. МАН-ын сүүлийн гурван сонгуулийн мөрийн хөтөлбөрийн аль нь ч биелээгүй. Үе үеийн Засгийн газар пиараар ажлаа хийдэг болсон. Урьдчилж зарладаг болсон. Тооцооллоо буруу хийдэг болсон. Үр дүнд нь иргэдийн худалдан авах чадамж өдрөөс өдөрт муудсан. 2020 оноос хойш өнөөдрийг хүртэлх төсөв 208 их наяд 839 тэрбум төгрөг. Эрх баригчид төгрөгийг тэрбумаар бус их наядаар ярьдаг болсон. Хулгай нь саяар биш тэрбумаар яригддаг байснаа одоо их наяд төгрөгөөр яригддаг болсон. Үүнийг дагаж улсын төсөв тэлж байна. 2015 оноос хойших өнөөдрийг хүртэлх 12 жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн зардал 10 дахин өссөн.

Өөрөөр хэлбэл, 10 дахин данхайсан гэсэн үг. Иргэдийн худалдан авах чадамж харин 10 дахин сайжраагүй. Энэ бол Засгийн газар дандаа буруу тооцоолж байгаагийн нотолгоо. 2024 оны парламент долоо дахь төсвөө хэлэлцэж байна. Хоёрхон жилийн хугацаанд 7 төсөв хэлэлцэж байна гэдэг нь Засгийн газар төсвөө дандаа буруу тооцоолж байна гэсэн үг.

Инфляцыг жил бүр 6 хувьд барина гэдэг ч хэзээ ч биелж байгаагүй. Худлаа тоонуудаар биеийнхээ зардлыг өсгөдөг. Төрийн өмчит компаниудын зардлыг татаж авна гэсэн. Зөв. Гэхдээ нөгөө талаас хэн Засгийн газрыг сүүлийн 10 жил удирдсан юм бэ. Одоогийн Засгийн газрын сайд нар бүгд л өмнө нь сайд, дарга байсан шүү дээ. Гэнэт өнөөдөр сэрж байгаа юм шиг толгойгоо сэгсрээд байх шаардлага байхгүй. “Эрдэнэс Монгол” ХХК төрийн өмчит компаниудыг үр ашигтай, сайн менежмент хийх ёстой. Гэтэл 42 компанийхаа зөвхөн ашигтай ажиллаж байгаа гурвхан компани дээр менежмент хийсэн. Эрдэнэс Тавантолгойгоос сүүлийн 3-хан жилд 208 тэрбум төгрөг менежментийн төлбөр нэрээр авсан. Удирдлагын зардал нь 500 тэрбум төгрөг. Ганц ашигтай компани болох Эрдэнэс Тавантолгой 8.5 их наяд төгрөгөөр төслүүд санхүүжүүлсэн. Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон. Монгол Улс буруу дарга, буруу бодлогын гороор мөнгөгүй биш, мөнгөтэй байгаагийн зовлонг эдэлж байна. Үүнийг засах хэрэгтэй. Орлогоо буруу тооцчихоод зардлаа түрүүлж тавиад үрчихдэг. Ингээд өрөнд ордог болчихоод байна. Хэрвээ улсын төсвийн орлогыг 10 их наяд төгрөгөөр тэлж байгаа юм бол зардлыг 11 их наяд төгрөгөөр яагаад тэлээд байгаа юм бэ. Хуримтлуулж болдоггүй юм уу. Эсвэл хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдээ дуусгаж болдоггүй юм уу. Төсөл хөтөлбөрүүдээ дуусгадаггүй сэглээд хаячихаад байна” хэмээн ярилаа. 

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа “Бүх хуулийг уландаа гишгэсэн, Монголбанкны мөнгөний бодлого явуулах орон зайг хумьсан төсөв санхүүгийн бодлого сүүлийн 10 гаруй жил үргэлжилж байна. Сангийн яам жил бүр Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж, сайд нь эргэж сонгогдох гэж нийгмийн халамж, харилцааны чиглэлээр төсвийг маш их тэлж байна. Төсвийн орлогыг НДШ, НӨАТ хоёр л бүрдүүлж байна. НДШ татварын хэмжээнд хүрсэн. Энэ хэмжээгээр иргэд, аж ахуйн нэгжээ сөхрүүлж, тэдний олсон орлогыг төсөвт орлого болгож авч ирж байна. Орлогоо хуваарилахдаа эдийн засгаа төрөлжүүлэхэд зарцуулагдахгүй байгаа нь бүх тоогоор илэрхийлэгдэж байгаа. Эдийн засгаа төрөлжүүлэх үндсэн ажлаа Засгийн газар хийж чадахгүй байна. Экспортын орлогын 98 хувь нь зөвхөн уул уурхайн хоёрхон бүтээгдэхүүнээс хамаарч байна. Тэрхүү хоёр бүтээгдэхүүний үнэ унах юм уу, экспортолдог зах зээл хаагдахад манай улсын төсвийн орлого тэг болно. Засгийн газар төсвийн бодлогоо хийж чадахгүй байна.Засгийн газрын төсвийн тэлэлтэд хяналт тавьдаг төв банк нь ажлаа хийхгүй байна. Төв банкийг яагаад УИХ-ын харьяа мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг институт болгож байгуулсан бэ гэхээр дөрвөн жилийн хугацаатай Засгийн газрын хэт амбиц, мөнгө зарцуулах шуналыг татаж хумих гэж байгуулдаг. Харамсалтай нь Монголбанкны ерөнхийлөгч ажлаа хийхгүй байна. Энэ байгууллагыг ажиллуулахгүй байна. Монголбанкны Мөнгөний бодлогын дарга нь төсвийн тодотгол өргөн баригдаж байгааг саяхан л мэдлээ. Инфляцынхаа тохируулгыг хийх гээд сууж байна гэж зурагтаар ярьж байна лээ. Энэ бол системийн гажуудал хэр хэмжээнд хүрснийг харуулсан энгийн жишээ. Эдийн засагт 1 их наяд төгрөг нийлүүлэхэд 1.2 хувийн эрэлтийн функцийг нэмдэг. Энэ хэмжээгээр инфляц нэг хувиар өсдөг. Өнөөдрийн 13 хувийн инфляц он гараад 15, 16 руу хүрэх нөхцөл бүрдсэн. Засгийн газар энэ бүхнийг тооцоололгүй оруулж ирсэн гэж бодохгүй байна. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой сонгуулийн төсөв гэж харахаар байна” гэлээ. 

Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан “Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөл нь намын дүрмээр олгогдсон чиг үүргийн хүрээнд УИХ, Засгийн газрын шийдвэрт дүгнэлт, судалгаа хийж УИХ дахь Ардчилсан намын бүлэг, намын удирдлагуудад танилцуулдаг. Ерөнхий сайдын есөн шийдвэрийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд бодит биш байсан. Газрын хэвлийн баялгаас иргэдийнхээ нэрийн дансанд орох мөнгийг өмнөөс нь “шанагадах” гэсэн явцуу эрх ашиг бүхий шийдвэр байсан. 2027 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Нийгмийн болон суурь бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай гэсэн ганцхан хуудас хуулиар баялгийн сангаар тодорхойлчихсон байгаа иргэдийн нэрийн дансанд орох мөнгийг иргэдийн өмнөөс 2 их наяд төгрөгийг “шанагадах” гэж байна. Хоёрдугаарт, Баялгийн сангийн тухай хуулийг харвал 1 их наяд төгрөг оруулж ирээд, мөн 1 их наяд төгрөгийг иргэдээс асуух нэрээр зарлагадах гэж байна. Оюу толгойгоос орж ирэх ногдол ашгийг 3 их наяд гэж үзээд орохоос нь өмнө 2 их наяд, орсных нь дараа 1 их наяд төгрөгийг зарлага болгож гаргах хуулийн төсөл орж ирж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байгаа юм. Хэн гэдэг сайд иргэдийн нэрийн өмнөөс шанагдахыг харах үлдэж байна гэдгийг анхааруулъя” хэмээв. 

Төгсгөлд нь Ардчилсан намын ХЭЕГ хариуцсан Нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган “Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж байгаа “ӨӨРЧИЛЬЕ БҮТЭЭЕ” Үндэсний хөдөлгөөн улс орон даяар амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар маш олон аймаг, дүүрэгт АН-ын гишүүд дэмжигчид, сайн дурын иргэд хөдөлгөөнд эвлэлдэн нэгдэж байна. Иргэд нэг л зүйлийг хэлж байна. Малчдын өмнө юу тулгамдаж байгаа юм бэ. Жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа хэрнээ яагаад өрөнд ороод байгаа юм бэ. Яагаад үүд хаалгаа бариад байгаа юм бэ. Үүнийг өөрчлөхгүй юм уу. Маш олон залуус гадаад улсыг зорьж байна. Гадаад улсыг зорьж байгаа иргэдийн тоо 64 хувиар өссөн байна. Монголдоо сайхан амьдрах бус гадагшаа явж амьдрахыг хүсдэг болчихсон байна. Үүнийг өөрчлөхгүй юм уу. Өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа иргэд тэтгэвэрт гарсан өдрөөсөө эхлээд орлого багатай иргэдийн жагсаалтад орж байна. Үүнийг өөрчлөхгүй юм уу гэсэн асуудлыг гаргаж тавьж байна. Энэ үндэсний хөдлөгөөн бол нэг намын компанит ажил биш, ард иргэдийн хүсэл сонирхолд тулгуурлаж байгааг маш олон зүйл харуулж байна. Тухайлбал, үндэсний хэмжээнд Ардчилсан намын сонгуульт гишүүдээс гадна маш олон сайн дурынхан нэгдэж байна. Мөн an.mn платформыг ашиглаж санал асуулгад оролцож шийдэл, саналаа хэлэх боломжтой. Өнөөдөр бид байгалийн баялгийг түүхийгээр нь гаргаж түүнээс олсон орлогоо ямар ч тооцоо судалгаагүй хавтгайруулсан эдийн засгаас хөдөлмөрөөрөө сайхан амьдардаг, бизнесээ хийгээд босож ирдэг, татварын дарамт шахалтгүй бүтээлч Монголдоо сайхан амьдардаг болгохын төлөө явж байгаа юм. “Өөрчилье бүтээе” Үндэсний хөдөлгөөний хүрээнд 1,200 иргэн an.mn сайтад санал өгсөн байна. Үүнээс 1,064 санал гарсан байна. Санал асуулгад оролцож байгаа иргэдийн дийлэнх нь үнийн өсөлтийг ярьж байна. Асуудал бүрийн цаана шийдэл байгааг эрх баригчид харахгүй байна гэсэн гомдлыг иргэд маш ихээр өгч байна. Үндэсний хөдөлгөөний онцлог нь иргэдээ сайхан сонсдог буцаад хариу өгдөггүй байсан бол бид иргэдийн санал асуулгыг 12 дугаар сарын 06-ны өдөр танилцуулна. Иргэдээс ирсэн шийдэл бүрийг 10/100 гэсэн хөтөлбөр болгож, энэ нь АН-ын цаашдын мөрийн хөтөлбөр, бодлогын баримт бичгийн суурь нь болно. Тиймээс an.mn рүү орж гуравхан асуултад хариулаад Үндэсний хөдөлгөөнд нээлттэй оролцох боломжтой учраас идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Эх сурвалж: sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв54 минут 10 секундын өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв1 цаг 1 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ1 цаг 11 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна1 цаг 17 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна3 цаг 24 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ3 цаг 29 минутын өмнөНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо3 цаг 37 минутын өмнөЗамын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу4 цаг 20 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа4 цаг 55 минутын өмнө"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"5 цаг 5 минутын өмнөИх зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа5 цаг 9 минутын өмнөПаралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ5 цаг 19 минутын өмнөМонгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав5 цаг 33 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна5 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан5 цаг 43 минутын өмнө“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41“Хангарди” шагнал гардуулах ёслол болно10 сар 22. 9:36МАН-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ХБНГУ-ын Социал демократ намын нарийн бичгийн дарга Филипп Финктэй уулзлаа10 сар 22. 9:32Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа10 сар 22. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.