Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлсний дараа “РБК” телевизийн Ерөнхий редактор, сэтгүүлч Кирилл Викторович Токаревийн асуултад хариуллаа. Сэтгүүлч Монгол Улс түлш, эрчим хүчний хамтын ажиллагаанд цаашид хэрхэн анхаарч буйг тодруулсан юм.
Ерөнхий сайд Н.Учрал “Бид олон жил тусгай хөнгөлөлттэй нөхцөлөөр, Засгийн газар хоорондын гэрээгээр бензин, шатахуунаа ОХУ-аас импортолж ирсэн. Бид жилд гурван сая тонн бензин, шатахуун хэрэглэдэг, 97 хувийг нь ОХУ-аас импортолдог. ОХУ-д үүсээд буй нефтийн үйлдвэрийг чиглэсэн дайралтууд манай улсад хүндээр тусаж буй. Дотоод нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч ОХУ, Оросын ард түмэн тогтвортой нөхцөлөөр бензин, шатахуун нийлүүлж, энэ хүнд үед тусалж буйд талархлаа илэрхийлье.
Бид Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа, 2029 оноос өмнө ашиглалтад оруулахаар бүх боломжоо дайчлан ажиллаж байна. Манай улсын нүүрсний экспорт жил тутам өсөж байна. Мөн уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрүүд барьж байна.
Жишээ нь, Ган боловсруулах үйлдвэр, Зэс хайлуулах цогцолбор, Хөнгөн цагааны үйлдвэр гээд олон үйлдвэр баригдаж эхэлсэн. Хөдөө аж ахуйн салбар дахь боловсруулах үйлдвэрүүдийн ажил ч урагшилж байгаа учраас шатах тослох материал улам эрэлттэй болно.
Жилд гурван сая тонн бензин шатахуун хэрэглэдэг байсан бол энэ тоо 2028 онд дөрвөн сая давна. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон ч нийт хэрэгцээнийхээ 30 хувийг хангана. Олон үйлдвэр ашиглалтад ороод эхлэхээр эрэлт нэмэгдэнэ. Иймд ОХУ-тай түлш, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой өргөжүүлнэ.
Монгол Улс өргөн уудам газар нутагтай, жилийн 280 өдөр нь нар, салхитай байдаг улс. Манай улсад саяхан болсон “COP17” хурлын үеэр хиймэл оюуныг хөгжүүлэх чиглэлээр ногоон санхүүжилт, дата төвүүд барьж байгуулах зэрэг хөрөнгө оруулалтын санал, сонирхлууд ихээхэн нэмэгдлээ. Ийм цаг үед шатах тослох материал, эрчим хүчний эрэлт нэмэгдэнэ. ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ” гэлээ.
Facebook
Twitter
Youtube





Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих