Ш.Батбаяр: СОР17 хуралд 20 мянга гаруй гадна, дотны төлөөлөгчид оролцлоо


8-р сарын 31
10 цаг 04 минут

     Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын 12 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр хурлын шийдвэрүүд гарч эцэслэн шийдэгдэнэ.

COP17 hурлын зохион байгуулалт болон оролцогч нарын талаар Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын сүүлийн өдөр. Энэ хурлын хугацаанд хэчнээн төсөл хөтөлбөр хэлэлцэв. Хэчнээн төлөөөлөгчид оролцсон бэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын 12 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. СОР17 хуралд 20 мянга гаруй гадна дотны төлөөлөгчид хуралд оролцлоо. Өнөөдрийн байдлаар 12 мянган гадны төлөөлөгчид цөлжилт газрын доройтлын талаар хэрхэн ажиллах анхаарах, хэдийн хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,аль нутгийн бүсэд ажиллах, төсөл хөтөлбөрийг хэн хариуцах гэх зэрэг томоохон ажил ярилцлаа. Сүүлийн өдөр улс орнуудын хэлэлцээрийн багууд ажиллаж байна. Энэ хэлэлцээрийн 196 орны хэлэлцээр бага дээр дурьдсан асуудлыг хэлэлцэж байна. Манай улс энэ хурлыг хоёр жил удирдана. Мөн 2030 оноос хойш цөлжилт, газрын доройтлын эсрэг бид яаж ажиллах асуудлыг ч хэлэлцэж байна.

-Энэ хурлын хугацаанд манай улсад шууд үлдэх өгөөжтэй нь ямар байв?

Энэ хурлаас үлдэж байгаа өвийг гурван ажиллаж үзэж байна. Нэгдүгээр шууд орох үр дүн. Энэ хурлыг зохион байгуулахдаа 10 мянган төлөөлөгч оролцоно гэж төсөвлөж, 150 орчим тэрбум төгрөгийн шууд орлого орно гэж төлөвлөсөн. Энэ нь хуралд оролцож байгаа оролцогч нар цай кофе, хоол унд, зочид буудлын заралдаа өөрөө төлдөг онцлогтой. Үүнээс орох орлогыг 150 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар 20 мянга гаруй оролцогч, 12 мянга гаруй гаднын төлөөлөгчийг дагаж ирсэн баг гэр бүл, найз нөхөд Монгол Улсад ирсэн гэсэн мэдээ бидэнд байна. Хурлыг зохион байгуулахаар манай улс 86 улсын визийг чөлөөлж, визгүй нэвтрүүлж байгаа. Мөн хуралд оролцож байгаа улс орнууд үйл ажиллагаагаа танилцуулж байгаа павильон 22 улс 66 байгууллага 88 павильон байсан. Үүнийг үндэсний 19 компани 20 хоногийн дотор угсарч ашиглалтад оруулсан. Үүнээс 6 тэрбум төгрөг шууд хөрөнгө оруулалт барилгын салбар орж ирсэн. Энэ мэт шууд үр дүнг хэлж болж байна.

Хоёрдугаар манай улсын Засгийн газраас тавьсан гурван санаачилгыг хүрээнд 300 гаруй төсөл хөтөлбөр танилцуулагдлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал санаачилсан Засгийн газрын тэргүүлэх төслийн нэг болох Байгальд ээлтэй ногоон дата төвийн төсөл олны анхаарлыг татлаа. Төсөл хөтөлбөрийн хүрээнд Европын хөрөнгө оруулалтын банк Ой сан санхүүжилт болон эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхээр болсон. Мөн Азийн хөгжлийн банк хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ мэт олон ажлууд хийгдэж байна.

-Энэ хурлаар цөлжилт газрын доройтлын асуудал яригдсан. Манай улсын хувьд цөлжилт нэлээд өндөр байгаа?

Цөлжилт газрын доройтол Монгол Улс, Африк улсын асуудал биш. Энэ дэлхийн нийтийн асуудал. Энэ дэлхийн нийтийн асуудал бөгөөд дэлхийн нийтийн газар нутгийн 40 хувь нь цөлжилт газрын доройтолд нирвэгдсэн байна. Монгол Улс 81,9 гэж бүр өндөр үзүүлэлтэй байгаа. Энэ цөлжилт газрын доройтол нь ганц нь газрын асуудал биш. Газар дээр ургаж байгаа ургамлын гарц муугаар нөлөөлдөг. Энэ эдийн засаг хүний амьдралд шууд нөлөөлдөг учраас цөлжилтийн эсрэг тэмцэх талаар дэлхийн улс орнуудад 12 хоног ярилцлаа. Үүний хүрээнд бусад конвенцийн зохион байгуулах бэлтгэл ажлыг нэг шат ахиулаа. Манайхаас гарсан шийдвэр дээр үндэслэж, дараа хоёр СОР-ын хурлын шийдвэр гарна. Манай улсын зохион байгуулалт дээр ямар нэгэн алдаа дутагдал гараагүй. Ирэх 11 дүгээр сард Уур амьсгалын СОР-ыг зохион байгуулах үндэсний хорооны төлөөллүүд Монгол Улсад ирж, бидний зохион байгуулалтаас туршлага судлаж байгаа. Энэ бидний ажлын нэг дүн гэж бодож байна. Байгаль орчны сэдэв хүн бүрийн сэдэв, хүн бүрийн оролцоо гэдгийг хэлмээр байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.