Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тхань Ман энэ сарын 6-наас 11-ний хооронд БНСУ болон Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Тэрээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чо Жон Сикийн болон Монгол Улсын Их Хурлын дарга С. Бямбацогтын урилгаар дээрх айлчлалыг хийх юм.Вьетнам, БНСУ дипломат харилцаа тогтоосны 34 жилийн ойгоо энэ онд тэмдэглэж байна. Хоёр улс 2001 онд харилцаагаа иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, 2009 онд стратегийн түншлэл, 2022 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон.
Хоёр улсын худалдааны эргэлт 2025 онд 89.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 9.6 хувиар өссөн байна. Үүнээс Вьетнамын экспорт 28.9 тэрбум ам.долларт хүрч, жилийн дүнгээр 12.7 хувиар нэмэгджээ. Харин энэ оны эхний долоон сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт өмнөх оны мөн үеэс 41 хувиар өсөж, 70 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хөрөнгө оруулалтын хувьд БНСУ нь Вьетнамын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч орон бөгөөд тус улсад нийт 102.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 10,567 төсөл хэрэгжүүлж байна.Харин Вьетнам, Монгол Улс 1954 оны арваннэгдүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2024 оны есдүгээр сарын 30-нд харилцаагаа иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн юм.Хоёр улсын худалдааны эргэлт 2025 онд 155 сая ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс Вьетнамын Монгол Улсад хийсэн экспорт 100 сая ам.доллар байжээ.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих