Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй


9-р сарын 4
16 цаг 06 минут

     Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр тус хуралд ирж оролцож байгаа БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн “Бүс ба Зам” олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, судлаач Лю Вэйдунтай ярилцлаа.

Тэрбээр “Байгалийн нөөцийн ашиглалт болон экологийн хамгаалалтын хоорондын тэнцвэрийг хангах нь тогтвортой хөгжлийн чухал асуудал юм. Өнөөдөр дэлхийн хэмжээнд тогтвортой хөгжил томоохон сорилттой тулгарч байна. НҮБ-аас 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) дэвшүүлсэн. Гэвч өнөөгийн байдлаар дэлхийн ихэнх улс оронд 2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явц удаашралтай байна. Хятад улс тогтвортой хөгжлийг ахиулах чиглэлээр харьцангуй сайн үр дүнд хүрч байгаа бөгөөд цаашид холбогдох зорилтуудыг хэрэгжүүлэх үйл явцыг улам хурдасгах боломжтой. Энэ нь бидний урт хугацаанд анхаарч ирсэн чухал асуудлын нэг юм.

Миний бодлоор энэ удаагийн COP17 хурлаар хуурай бүс нутаг, хөдөө орон нутаг, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа нь хүн төрөлхтөн бэлчээр зэрэг хуурай бүс нутгийн нөөцийг хэрхэн зөв ашиглаж, хамгаалах вэ гэдэг асуудалтай шууд холбоотой.

Хуурай бүс нутаг өөрөө ч мөн нөөц баялаг юм. Үүнийг “хаягдал” гэж ойлгож болохгүй. Хуурай бүс нутгийг ямар ч үнэ цэнгүй, хаягдсан, ашиглах шаардлагагүй газар гэж ойлгож болохгүй. Үнэн хэрэгтээ хуурай бүс нутаг нь экологийн, эдийн засгийн болон нийгмийн олон талын онцгой үнэ цэнтэй.

Тухайлбал, БНХАУ-ын Өвөр Монголын нутаг дэвсгэрт өмнө нь олон тооны элсэрхэг газар байсан. Сүүлийн жилүүдэд эдгээр бүс нутагт нарны эрчим хүчний фотоцахилгаан хавтан суурилуулснаар газрын гадаргад тодорхой хэмжээгээр сүүдэр үүсгэх боломжтой болсон. Үүний зэрэгцээ фотоцахилгаан хавтанг угааж цэвэрлэх явцад ашигласан усны тодорхой хэсэг нь хавтангийн доорх ургамлын нөхөн сэргээлтэд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх боломжтой.

Фотоцахилгаан эрчим хүчний байгууламжийг зохистой төлөвлөж, ашигласнаар цөлжилтөд өртсөн зарим газрын экологийн нөхөн сэргээлтийг дэмжиж, улмаар тухайн газрыг тодорхой хэмжээнд ашиглах боломжтой бэлчээр болгон сэргээх боломжтой.

Үүнээс гадна хуурай бүс нутагт тухайн газар нутгийн онцлог бүхий олон төрлийн ургамал ургадаг бөгөөд тэдгээрийн зарим нь эмийн зориулалтаар ашиглах боломжтой. Тиймээс хуурай бүс нутаг бол яавч “хаягдал” биш, үнэ цэнгүй “захын газар” ч биш, харин бүхэл бүтэн экологийн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Дэлхий үүссэн цагаасаа эхлэн чийглэг болон хуурай бүс нутагтай байсаар ирсэн. Дэлхийн бүх бүс нутаг бүрэн чийглэг болно гэж бид хүлээх боломжгүй бөгөөд энэ нь бодит байдалд нийцэхгүй. Учир нь бүс нутаг бүрийн агаар мандлын орчин, уур амьсгалын нөхцөл, экологийн тогтолцоо өөр өөр байдаг. Тиймээс энэ удаагийн COP17 хурлаар хуурай бүс нутаг, хөдөө орон нутаг болон бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн амьжиргаанд анхаарал хандуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэж би үзэж байна. Эдгээр асуудал нь хуурай бүс нутгийн экологийн хамгаалалт, байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг уялдуулахын зэрэгцээ тухайн нутгийн иргэд, ялангуяа малчдын амьжиргааг хэрхэн сайжруулах вэ гэдэгтэй холбоотой.

ANSO (“Бүс ба Зам” олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбоо)-ийн дэмжлэгтэйгээр бид энэ чиглэлээр олон ажил хийж байна. Энэ удаагийн хурлын үеэр ANSO-гоос хоёр шинжлэх ухааны тайлан гаргасан. Уг тайланд хуурай бүс нутгийн нөөцийг хэрхэн зохистой ашиглах, цөлжилттэй хэрхэн тэмцэх, мөн энэ чиглэлээр хуримтлуулсан туршлага, технологийг хэрхэн ашиглах талаар тусгасан.

Бид эдгээр туршлага, технологийг бусад улс орон, бүс нутагтай хуваалцахыг хүсэж байна. Үүний зэрэгцээ улс орнуудын хоорондын болон олон салбарын олон улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийг уриалж байна. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцож, технологи болон шинжлэх ухааны мэдлэгийг хуваалцсанаар хуурай бүс нутгийн өөрчлөлт, цөлжилтийн асуудлыг дэлхийн хэмжээнд шийдвэрлэхэд шинжлэх ухаан, технологийг илүү үр дүнтэй ашиглах боломжтой.

Үүний зэрэгцээ бид энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан малчдад илүү тогтвортой, ирээдүйд чиглэсэн амьжиргааны боломж бүрдүүлэхийг хүсэж байна. Энэ бол ANSO-гийн энэ удаагийн COP17-д оролцож буй гол зорилтуудын нэг юм гэв.

Мөн тэрбээр "Та сая олон улсын хамтын ажиллагааны талаар дурдлаа. Хятад, Монгол Улс хуурай бүс нутгийн судалгаа, цөлжилттэй тэмцэх чиглэлээр ямар тодорхой хамтын ажиллагаа хэрэгжүүлж байна вэ?" гэсэн бидний асуултад "Хятад, Монгол Улс хуурай бүс нутгийн судалгааны чиглэлээр олон хамтын ажиллагаа хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Шинжааны Экологи, газарзүйн хүрээлэн, Газарзүйн шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн хүрээлэн зэрэг шинжлэх ухааны байгууллагууд Монголын холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг. Үүнд цөлжилт, элсний нүүдэлтэй тэмцэх зэрэг чиглэлийн хамтын ажиллагаа ч багтдаг.

Миний бодлоор цаашид манай хоёр улс эдгээр чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асар их боломжтой. Үүний зэрэгцээ ANSO нь хуурайшилт болон цөлжилттэй тэмцэхийг холбооны чухал зорилтуудын нэг болгон авч үздэг. Бид энэ чиглэлээр хамтын ажиллагааны сүлжээ бий болгохыг зорьж байна. Мөн улс орон, байгууллага бүр өөр өөрийн хэмжээнд тодорхой хэмжээний нөөц хөрөнгө гаргаж, тэдгээрийг нэгтгэн илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэхийг уриалж байна.

Улс орон, байгууллага бүрийн оруулах хөрөнгө бага байсан ч бүгд нөөцөө нэгтгэж чадвал илүү системтэй, өргөн хүрээтэй хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Энэ чиглэлд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх асар их орон зай, боломж бий гэж үзэж байна" хэмээсэн хариулт өглөө.

Б.Мөнхтуул

Эх сурвалж: montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.