Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ


9-р сарын 8
9 цаг 12 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, албаны бусад хүн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтаж авлаа.

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Я.Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчилж байна.

Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана.

Мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Айлчлалын үеэр Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж байсан.

Энэ үеэр дээд, өндөр түвшний айлчлал хийх, улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийлсэн юм.

Монгол Улс, Монтенегро Улс 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна.

Манай анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлогийн талаар танилцуулсан байдаг юм.

Ерөнхийлөгч Яков Милатович 1986 онд төрсөн. Эхнэр, гурван хүүхэдтэй. 2008 онд Монтенегро Улсын Их сургуулийг эдийн засгийн бакалаврын зэрэгтэй төгссөн.

Оксфордын Их сургуульд сурч, 2013 онд эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Англи, итали, испани хэлний мэдлэгтэй.

Нийслэл Подгорица дахь “NLB” банкнаас ажлын гараагаа эхэлж, Франкфурт хот дахь “Deutsche Bank”, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, тус банкны Бухарест дахь салбарт ахлах эдийн засагчаар ажилласан.

2020 оноос Монтенегро Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа эдийн засгийн шинэчлэлийн бодлого боловсруулж, Сангийн сайд Милойко Спаичийн хамт “Европ одоо” (Europe Now) хэмээх эдийн засгийн хөтөлбөр санаачилсан.

Цалин нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой энэ бодлого ард түмний дэмжлэгийг авч, нэр хүндтэй болжээ.

2022 онд Сангийн сайдын хамт “Европ одоо” нам байгуулсан нь тус улсын хамгийн нөлөө бүхий намын нэг болсон байна.

2023 онд 36 насандаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Яков Милтович улсаа Европын Холбоонд элсүүлэх үйл явцыг эрчимжүүлэх, ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, эдийн засгийн тогтвортой өсөлт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодлого явуулж байна.

Гэргий Милена Милатович эдийн засагч мэргэжилтэй.

Милена Милатович 1989 онд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хүүхдийн боловсрол, хүмүүнлэгийн үйлсэд анхаарч, түүх, соёл, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, дотоодын үйлдвэрлэгчид, хувцасны брэндүүдийг олон улсад таниулахыг идэвхтэй дэмждэг.

Санхүүгийн салбарт ажиллаж байсан бөгөөд 2021-2023 онд “Монтенегрогийн цахилгаан эрчим хүч дамжуулах систем” төрийн өмчит компанийн Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн захирлын алба хашиж байжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна13 минут 16 секундын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв18 минут 4 секундын өмнөМонголын пара шатарчид анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцоно21 минут 52 секундын өмнө“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарч байжээ26 минут 43 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм33 минут 11 секундын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь37 минут 1 секундын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа41 минут 6 секундын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ1 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан1 цаг 11 минутын өмнөЕрөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно9 сар 7. 19:26Маргааш Сүхбаатарын талбайн төв зогсоолыг түр хаана9 сар 7. 19:06Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна9 сар 7. 15:05О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу9 сар 7. 13:41Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ9 сар 7. 12:43С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ9 сар 7. 12:34Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо9 сар 7. 12:31“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ9 сар 7. 12:27COP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов9 сар 7. 11:04УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ9 сар 7. 10:59Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг9 сар 7. 10:56Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа9 сар 7. 10:51Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан9 сар 7. 10:06Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ9 сар 7. 9:58Анхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа9 сар 7. 9:36Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд9 сар 7. 9:29УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 7. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан9 сар 7. 9:09УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ9 сар 7. 9:01Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.