“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарч байжээ


9-р сарын 8
9 цаг 51 минут

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович энэ сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Тус айлчлалтай холбогдуулж Монгол, Монтенегрогийн түүхэн хэлхээ холбооноос танилцуулж байна.

  1. Монгол, Монтенегрогийн түүхэн холбоо

Монголын анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарч, тус улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлог шинжийн талаар монголчуудад танилцуулж байсан баримт бий. Хожим БНМАУ болон ХБНСЮУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, оюутан солилцоо болон хамтын бүтээн байгуулалтын цөөнгүй жишээ бий. Тухайлбал, "Чингис хаан" зочид буудлын барилга угсралтад Монтенегро иргэд оролцож байсан. Югославыг чөлөөлөх 1945 оны дайнд онцгой гавьяа байгуулсан Югославын баатар цолтон Монтенегро гаралтай Югославын томоохон төр, нийгмийн зүтгэлтэн, дипломат Велько Мичунович нь 1956-1958 болон 1967-1971 онд БНМАУ-д хавсран суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан. Монголын эзэнт гүрний үед Батхааны цэргийн зарим анги, нэгтгэл өнөөгийн Монтенегро Улсын Котор, Будва, Бар, Свач гэх хотуудаар дайран өнгөрч байсан тухай баримт “Thomas the Archdeacon” гэх 13 дугаар зууны үеийн бүтээлд дурдсан байдаг.

  1. Соёл, хүмүүнлэгийн харилцаа

“Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн

Монгол Улсаас Монтенегро Улсад хавсран суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Өргөмжит консулын газар, Монтенегро Улсын Үндэсний телевиз хамтран, Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэй Чойжин ламын сүм музейн “Хот мандал-Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг 2023 оны 12 дугаар сарын 4-14-нд Подгорица хот дахь Монтенегро Улсын Үндэсний телевизийн галерейд зохион байгуулсан юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Монтенегро Улсад хавсран суугаа Элчин сайд М.Цэнгэг, Монгол Улсын Өргөмжит консул Душан Симонович, Монтенегро Улсын Шадар сайд бөгөөд Соёлын сайд Тамара Вуиович, Подгорица дахь дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын 80 орчим төлөөлөгч оролцсон.

“Монголын орчин цагийн өгүүллэгүүд” номын нээлт

Монголын орчин үеийн уран зохиолыг Монтенегро Улсад сурталчлах зорилгоор монтенегро хэлээр хэвлүүлсэн “Монголын орчин цагийн өгүүллэгүүд” номын нээлтийг Монгол Улсын Өргөмжит консулын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Нээлтэд Монтенегро Улсын Гадаад хэргийн яам болон тус улсын соёл, уран зохиолын салбарын төлөөлөгчид оролцсон. Тус бүтээлд Монголын орчин үеийн утга зохиолын үндэс суурийг тавьсан нэрт зохиолчид болох Д.Нацагдорж, Д.Намдаг, П.Дамба нарын бүтээлээс гадна XXI зууны Монголын шилдэг уран зохиолын төлөөлөл болсон өгүүллэгүүдээс дээжлэн багтаасан юм. Энэхүү бүтээл нь Монголын утга зохиолыг монтенегро уншигчдад хүргэх, хоёр улсын соёлын солилцоог өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж, Монголын уран зохиол, соёлыг сурталчлах бодит үр дүнтэй санаачилга болсон билээ.

Дипломат харилцааны 20 жилийн ойд зориулсан шуудангийн марк

Монгол Улсаас Монтенегро Улсад хавсран суугаа ЭСЯ-ны санаачилгаар Монгол Улс, Монтенегро Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан Монтенегро Улсын Төв шуудангийн байгууллагатай хамтран дурсгалын шуудангийн маркийг 2026 оны зургаадугаар сард гаргасан. Энэхүү дурсгалын марк нь Монгол, Монтенегро хоёр улсын найрсаг харилцааны түүхийг ирээдүй хойч үед өвлүүлэх бүтээл болсон аж.

Монголын түүх, соёл, аж амьдралын тухай цуврал баримтат нэвтрүүлэг

Монтенегро Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Душан Симоновичийн дэмжлэгтэй тус улсын нэрт аялагч, продюсер Эдин Крничийн Монгол Улсад хийсэн аяллын тухай баримтат нэвтрүүлгийг Монтенегро Улсын Үндэсний радио, телевизийн сувгаар 2023, 2024 онд тус тус үзэгчдийн хүртээл болгосон. Эдин Крнич нь Монтенегрогийн нэр хүндтэй аяллын нэвтрүүлгийн хөтлөгч, баримтат бүтээл туурвигчдын нэг бөгөөд түүний “Эдин Крничтай хамт дэлхийгээр аялах нь” цуврал нь тус улсын үндэсний олон нийтийн телевизийн сувгаар тогтмол гарч, олон нийтэд хүрч буй. Уг нэвтрүүлгээр дамжуулан Монгол Улсын түүх, соёл, уламжлал, байгаль, нүүдэлчин ахуй, ард түмний онцлогийг Монтенегрогийн үзэгчдэд сурталчлахад хувь нэмэр оруулж байна.

Эх сурвалж: Б.Туул montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна52 минут 43 секундын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв57 минут 31 секундын өмнөМонголын пара шатарчид анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцоно1 цаг 2 минутын өмнө“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарч байжээ1 цаг 7 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм1 цаг 13 минутын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 17 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа1 цаг 21 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ1 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан1 цаг 51 минутын өмнөЕрөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно9 сар 7. 19:26Маргааш Сүхбаатарын талбайн төв зогсоолыг түр хаана9 сар 7. 19:06Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна9 сар 7. 15:05О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу9 сар 7. 13:41Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ9 сар 7. 12:43С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ9 сар 7. 12:34Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо9 сар 7. 12:31“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ9 сар 7. 12:27COP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов9 сар 7. 11:04УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ9 сар 7. 10:59Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг9 сар 7. 10:56Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа9 сар 7. 10:51Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан9 сар 7. 10:06Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ9 сар 7. 9:58Анхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа9 сар 7. 9:36Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд9 сар 7. 9:29УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 7. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан9 сар 7. 9:09УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ9 сар 7. 9:01Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.