Олон улсын шатрын холбооноос хөгжлийн бэрхшээлтэй шатарчдыг дэмжих зорилгоор гурав дахь удаагаа Дэлхийн шатрын олимпиад зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 10-17-нд Узбекистаны Самарканд хотноо болох уг олимпиадад харааны, сонсголын болон биеийн хөгжлийн бэрхшээлтэй манай гарагийн дөрвөн тивийн 41 орны шатарчид өрсөлдөнө. Монгол Улс түүхэндээ анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ пара шатарчдын III олимиадад оролцохоор маргааш Узбекистаныг зорих аж.
Монголын багийн ахлагч, дасгалжуулагчаар их мастер Г.Мөнхгал ажиллана. Түүний удирдлагад нэгдүгнээр ширээнд дэд мастер Б.Болд-Эрдэнэ, хоёрдугаар ширээнд Ц.Түмэнбаяр, гуравдугаар ширээнд С.Сундуй, дөрөвдүгээр ширээнд М.Хишигбаяр, нөөц тоглогчоор Б.Хашцэцэг нар өрсөлдөхөд бэлэн болжээ.
Монголын шигшээ баг дундаж чансаагаар 41 багаас 20 дугаарт жагсаж байна
Facebook
Twitter
Youtube


Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ
Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо
Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ
Түүхэн амжилт
Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа
Нагоя хотод Азийн паралимпын наадам эхэллээ
Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ
“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов

Сэтгэгдэл бичих