Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв


9-р сарын 8
10 цаг 00 минут

     УИХ-ын ээлжит бус чуулганы /2026.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. (Төслийг эндээс)

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулахдаа, өнөөдөр монгол айл өрх, монгол хүн мах, гурил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш шатахуун, тог дулааны хомсдол, ахуй амьдралын зовлон бэрхшээлтэй өдөр тутам тулгарч байна. Засгийн газар олон түмэнтэйгээ зовлон, жаргал нэгтэй байж, үнийн өсөлтийн шуурганаас хамгаалахын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх үүргээ ухамсарлаж, сайд нарын зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, шинэ оныг хүлээхгүйгээр 11 дүгээр сарын 01-нээс эмч, төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин нэмэх, ахмад настанд бүрд суурь тэтгэвэр олгох зэрэгт зориулах төсвийн тодотголоо өргөн барилаа гэв. Тэрбээр, 2026 оны эхний найман сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, зарлага 19.5 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болоод байна. Төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр тасарсан тул төсвөө тодотгох зайлшгүй шаардлагатай тулгарлаа. Нүүрсний экспорт биет хэмжээгээр өсөж, уул уурхай эдийн засгийг дэмжиж байгаа ч худалдаа, үйлчилгээ зэрэг бусад салбарын идэвх сулхан байна. Үүний үр дагавар нь аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого хумигдаж, ажлын байр, авах цалин татарч байна. Төсвийн тоо, үг бүрийн цаана монгол хүний цалин, тэтгэвэр, монгол айлын ахуй амьдрал бий. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотголын төсөл бол хүнээ бодсон шийдвэр юм. Бид татвар нэмж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийнхээ нурууг чилээхгүй. Харин дарамтыг буулгаж, хувийн хэвшилдээ, хөдөлмөрлөж ажиллах хүндээ лай биш, зай болохыг хичээнэ. Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын дагуу төр хэмнэлтээ өөрөөсөө эхэлнэ. 435 мянган ахмад настан ажилласан жил, төлсөн шимтгэлээсээ хамаарч 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувь, байгаль орчин, цаг уур, хөдөө аж хөдөө аж ахуй, соёл, спорт зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчдын цалинг 50 хувь нэмнэ. Боловсролын салбарын дутагдсан цалингийн зөрүү зардлыг шийдвэрлэнэ. Мах, улаанбуудай, хүнсний ногоо нөөцөлнө. Төрийн өмчит компаниудын 1,6 их наядын ноогдол ашгийг иргэддээ  зориулна. Төсвийн тодотголын үр дүнд 2026 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.9 их наяд төгрөг, нийт зарлагыг 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувьтай тэнцэх 2.0 их наяд төгрөг байхаар тооцлоо. Монголын баялгаа Монгол хүндээ зориулж, илүү маргаашийн төлөө өнөөдөр шийдье хэмээв.

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Монгол Улсын 2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа. (Аудитын дүгнэлтийг эндээс)

Ерөнхий аудитор төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон хөгжлийн бодлогын зорилттой нийцэж байгаа боловч урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүйг сануулав. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр өсгөж, төсвийн алдагдлыг 2,048.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр төлөвлөсөн нь төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй байна. Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогын холбогдох зорилтуудтай нийцсэн боловч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэснийг онцлов.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус Зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцууллаа. Уг дүгнэлтэд, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг төсвийн бодлогоор дамжуулан шийдвэрлэх нь зохисгүйг дурджээ. Төсвийн бодлогод дорвитой өөрчлөлт хийх шаардлага нэгэнт бий болсон гэж дүгнэв. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс төсвийн тодотголын шаардлага, зорилгыг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд иргэдийн амьжиргааг хамгаалах, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулахад чиглэсэн бодлогыг төсвийн зарлага, алдагдлыг нэмэгдүүлэх аргаар үргэлжлүүлэн явуулах нь алдаанд хүргэж болзошгүйг санууллаа. Мөн эрх зүйн орчны өөрчлөлт төсвийн зарлагын өсөлтийн гол нөхцөл болж байна. Төсвийн орлогын бүтэц, эмзэг байдал нэмэгдэж буйг анхаарч, зарлагын бодлого, эрх зүйн орчны өөрчлөлтийг хийхдээ төсвийн зарлагад ирээдүйд үзүүлэх нөлөөллийг тооцож шийдвэрлэдэг байх хэрэгтэй гэсэн юм.

Төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Г.Очирбат, С.Эрдэнэбат, Л.Энхнасан, Г.Ганбаатар, С.Эрдэнэболд, С.Одонтуяа, Г.Хосбаяр, П.Батчимэг, Ц.Туваан, М.Мандхай, Б.Уянга, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Б.Жаргалан нар Засгийн газрын төлөөллөөс асууж тодруулан байр суурь илэрхийллээ. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн Г.Очирбат, С.Эрдэнэболд, Д.Цогтбаатар, Б.Батбаатар, Б.Жаргалан нар үг хэлэв. Хуулийн төслүүдийг хэлэлцсэний дараа хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан 23.14 цагт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна52 минут 22 секундын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв57 минут 10 секундын өмнөМонголын пара шатарчид анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцоно1 цаг 1 минутын өмнө“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарч байжээ1 цаг 6 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм1 цаг 13 минутын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 17 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа1 цаг 21 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ1 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан1 цаг 50 минутын өмнөЕрөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно9 сар 7. 19:26Маргааш Сүхбаатарын талбайн төв зогсоолыг түр хаана9 сар 7. 19:06Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна9 сар 7. 15:05О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу9 сар 7. 13:41Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ9 сар 7. 12:43С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ9 сар 7. 12:34Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо9 сар 7. 12:31“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ9 сар 7. 12:27COP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов9 сар 7. 11:04УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ9 сар 7. 10:59Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг9 сар 7. 10:56Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа9 сар 7. 10:51Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан9 сар 7. 10:06Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ9 сар 7. 9:58Анхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа9 сар 7. 9:36Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд9 сар 7. 9:29УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 7. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан9 сар 7. 9:09УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ9 сар 7. 9:01Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.