Даваа гарагт Балба даяар гашуудал зарлажээ


9-р сарын 8
13 цаг 39 минут

     КАТМАНДУ, 2026 оны есдүгээр сарын 8 /Euronews/. Наймдугаар сарын 26-нд болсон гэнэтийн үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Балба улсад даваа гаргийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.

Төрийн байгууллагуудын дээр мандаж буй далбааг бөхийлгөн хагас буулгаж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн гашуудлын ёслол үйлдэж байна.  

Албан ёсны мэдээллээр, Балба ба Төвөдөд болсон байгалийн гамшигт өртөн 1300 гаруй хүн амиа алдсан бол 5 мянга орчим хүн сураггүй алга болсон хэвээр байна.

Хүн амынх нь ихэнх хувь нь хиндү шашныг шүтдэг Балба улсад гашуудлын ёслол уламжлал ёсоор 13 хоногийн турш үргэлжилдэг. Хиндү шашинд чандарлах ёсыг хамгийн сүүлчийн чухал оршуулгын зан үйл гэж үздэг бөгөөд ойр дотны хүмүүсийнх нь цогцос олдоогүй үед ч гэсэн ийм зан үйлийг гүйцэтгэснээр сүнс чөлөөлөгддөг байна.  

Сураггүй болсон хүмүүсийн төрөл төрөгсөд нийслэл Катманду хот дахь Ерөнхий сайдын өргөө, яамдын байрны өмнө цуглаж, УЦС-ын барилга дээр ажиллаж байгаад сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг хурдасгахыг шаардсан байна.

Бямба гарагт аврагчид нэгэн УЦС-ын бүсэд байсан Хятадын нэг иргэн, баасан гарагт Балбын хоёр иргэнийг олж аварчээ. Одоо цахилгаан станцуудын 12 объектод ажиллаж байгаад сураггүй болсон 900 орчим хүнийг хайсаар байгаа бөгөөд тэднээс 500 орчим нь хонгилд гацсан гэж үзэж байна.

Австралийн аврагч Арнольд Дикс ярихдаа "эрэн хайх ажиллагаа хэд хэдэн туннельд зэрэг явагдаж байгаа нь урьд өмнө үзэгдээгүй тохиолдол юм" гэлээ. Балбын аврагчидтай мөр зэрэгцэн Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, АНУ-ын мэргэжилтнүүд ажиллаж байна. Амралтын өдрүүдэд гурван ажилчныг хонгил дотроос гаргаж ирсэн нь бусад хүмүүсийг олох боломжтой гэсэн итгэл найдварыг төрүүлж байна.

Өмнө нь мэдээлснээр, Балбад 50 сая долларын тусламж шаардлагатай байгааг НҮБ мэдэгджээ. 

Б.Адъяахүү



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Даваа гарагт Балба даяар гашуудал зарлажээ1 цаг 11 минутын өмнөБүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна1 цаг 57 минутын өмнөШаардлага хангаагүй эмийг эргүүлэн татаж байна2 цагийн өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа2 цаг 45 минутын өмнөТөрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна4 цаг 45 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв4 цаг 50 минутын өмнөМонголын пара шатарчид анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцоно4 цаг 54 минутын өмнө“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарч байжээ4 цаг 58 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм5 цаг 5 минутын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 9 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа5 цаг 13 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ5 цаг 37 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно9 сар 7. 19:26Маргааш Сүхбаатарын талбайн төв зогсоолыг түр хаана9 сар 7. 19:06Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна9 сар 7. 15:05О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу9 сар 7. 13:41Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ9 сар 7. 12:43С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ9 сар 7. 12:34Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо9 сар 7. 12:31“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ9 сар 7. 12:27COP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов9 сар 7. 11:04УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ9 сар 7. 10:59Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг9 сар 7. 10:56Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа9 сар 7. 10:51Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан9 сар 7. 10:06Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ9 сар 7. 9:58Анхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа9 сар 7. 9:36Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд9 сар 7. 9:29УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 7. 9:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.