АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв


9-р сарын 8
16 цаг 23 минут

     Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.09.08) хуралдаан 11 цагт гишүүдийн 65.5 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар даргаллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдаан даргалагч гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд оролцох ёстой Улсын Их Хурлын 29 гишүүнээс Д.Энхтүвшин, Ц.Мөнхбат, Д.Бум-Очир, Л.Энхнасан, Б.Батбаатар, Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр, П.Наранбаяр, Р.Эрдэнэбүрэн, Э.Болормаа, Г.Очирбат, Х.Тэмүүжин, О.Амгаланбаатар, Х.Жангабыл, Г.Хосбаяр, М.Бадамсүрэн, Л.Гантөмөр, Б.Жаргалан, С.Лүндэг нар хүрэлцэн ирснээр хуралдаан эхэллээ.

Хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Батбаатар, Э.Болормаа, Г.Очирбат, С.Эрдэнэболд, Л.Гантөмөр, Р.Эрдэнэбүрэн, Б.Жаргалан нар асуулт асууж, Сангийн сайд болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авав. Төсвийн тодотголын төслийг хэлэлцэх дэгтэй холбогдуулан Д.Энхтүвшин гишүүн тодруулга хийж, байр сууриа илэрхийлсэн бол энэхүү төсвийн төслийн хүрээнд хэлэлцэгдэж буй гадаад зээлийн асуудлаар Б.Батбаатар, Э.Болормаа нарын гишүүд лавлав.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд гадаад зээлийн талаар “Геополитикийн хүндрэлтэй үед Азийн хөгжлийн банкнаас донор орнуудынхаа эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор төсвийн дэмжлэг болгож өгөх 200 сая ам.долларын зээлийг авах, дээр нь гамшиг болон эдийн засгийн тогтворгүй үед хэрэглэх хэрэглээний зээлийн шугам нээхээр нийтдээ 450 сая ам.долларын асуудал байгаа юм. 250 сая ам.долларыг аваад ашиглана гэсэн үг биш. Эрсдэл үүсвэл төсвийн тодотгол хүлээхгүй шууд дайчлах нөөц болох юм” хэмээн Сангийн сайд З.Мэндсайхан тайлбарласан.

Азийн хөгжлийн банкнаас гишүүн орнууддаа санал болгож байгаа бүтээгдэхүүн буюу 250 хүртэлх сая ам.долларын зээлийн шугам нээх эрх бөгөөд Монгол Улс энэ зээлийг авах бол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлж, шийдвэрүүлэх болно хэмээн Сангийн яамнаас хариулав. Төсвийн тодотголыг энэ оны хавар шийдвэрлэх ёстой байсан гэдэг байр суурийг Э.Болормаа гишүүн илэрхийлээд, зээлийн дээд хэмжээг нэмэгдүүлж буй зохицуулалтын талаар тодруулахад гадаад зээлийн дээд хэмжээ 2.7 их наяд төгрөг болж нэмэгдэж байгаа хэмээн Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга хариуллаа. Монголбанкнаас ирүүлсэн мэдээлэлд 13 хувьд хүрсэн инфляцын 52 хувь нь махны үнэ байгааг, Засгийн газар махны нийлүүлэлтэд оролцох эсэхийг, инфляцын нөлөөллийг сааруулах чиглэлээрх арга хэмжээний талаар тодруулсан Э.Болормаа гишүүний асуултад “Тэтгэвэр авч буй ахмадууд, халамжийн тэтгэвэр авч байгаа иргэд болон тогтмол цалинтай иргэдийн орлогыг инфляцын нөлөөллөөс хамгаалахын тулд нэн тэргүүнд удирдаж чадах хэсэг буюу хүнсний ногоо тэргүүтэй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, цахилгаан, дулааны үнийн өөрчлөлтөөс үүдэх инфляцыг иргэдийн нуруунд үүрүүлэхгүй байх дээр бид голлож ажилласан” гэж Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж хариулсан. Махны инфляц нь улирлын чанартай учраас энэ нөлөөллийг бууруулах буюу жилийн дөрвөн улирлын турш махны нийлүүлэлт хийх боломжтой фермерийг хөгжүүлэн, ложистик, түлш, шатхуун, нөөцлөх зоорийг шийдэх гэв.

Гишүүд ийнхүү төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Засгийн газар Улсын Их Хурлын баталсан хуулийг буюу батлагдсан төсвийг хэрэгжүүлэх үүрэгтэйг Б.Батбаатар гишүүн цохон тэмдэглээд, энэхүү үүргээ биелүүлээгүйн уршгаар төгрөгийн ханш унаж байгааг хэлэв. Г.Очирбат гишүүн төрийн аудитын байгууллагын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг анхаарах шаардлагатайг, хууль дээдлэх зарчмыг баримтлах ёстойг Л.Гантөмөр гишүүн хэлж байлаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тогтвортой хэрэгжүүлэх шаардлагын талаар Б.Жаргалан гишүүн үг хэлж, макро эдийн эдийн алдаатай бодлогын үр нөлөө олон жил үргэлжилдэг болохыг тэмдэглэсэн. Төсвийн тодотголоор иргэдийн орлого, амьжиргааг хамгаалах арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг байр суурийг М.Бадамсүрэн гишүүн хэлээд гол нь багш, боловсролын салбарын цалингийн нэмэгдэлийг шийдвэрлэж байгааг тодотгож байлаа. Д.Бум-Очир гишүүн төсвийн хуулийг Улсын Их Хурал баталсан шигээ энэ хавар төсөвт тусгагдаагүй хэдий ч багш нарын, боловсролын салбарын 93 мянган хүний цалин нэмэх 1 их наяд орчим төгрөгийн асуудлыг бид шийдсэн хэмээгээд “Энэ удаагийн төсвийн тодотгол зөв үү, буруу юу гэж байгаа бол дээрх шийдвэрийг гаргах үед л төсвөө тодотгох юм байна гэж бүгд ярилцаж байсан” гээд хэлэлцэж буй асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Ийнхүү Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав11 минут 41 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө18 минут 45 секундын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа23 минут 19 секундын өмнөСэрэмжлүүлэг: Хот, суурин газарт хүрэн баавгай орж ирэхээс сэрэмжлүүлж байна28 минут 29 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа31 минут 48 секундын өмнөБайгаль, цаг уураас хэт хамааралтай туршлагыг өөрчлөхөд хамтын ажиллагааг чиглүүлэх боломжтой гэв35 минут 41 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа38 минут 55 секундын өмнөБ.Дашпүрэв: Өнөөдөр автобензиний хомсдолтой 12 суманд шатахуун нийлүүлнэ43 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ49 минут 53 секундын өмнөАБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв54 минут 40 секундын өмнөДаваа гарагт Балба даяар гашуудал зарлажээ3 цаг 39 минутын өмнөБүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна4 цаг 26 минутын өмнөШаардлага хангаагүй эмийг эргүүлэн татаж байна4 цаг 29 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа5 цаг 13 минутын өмнөТөрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна7 цаг 14 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв7 цаг 19 минутын өмнөМонголын пара шатарчид анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцоно7 цаг 22 минутын өмнө“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарч байжээ7 цаг 27 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм7 цаг 34 минутын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 37 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа7 цаг 42 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ8 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан8 цаг 11 минутын өмнөЕрөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно9 сар 7. 19:26Маргааш Сүхбаатарын талбайн төв зогсоолыг түр хаана9 сар 7. 19:06Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна9 сар 7. 15:05О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу9 сар 7. 13:41Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ9 сар 7. 12:43С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ9 сар 7. 12:34Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо9 сар 7. 12:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.