Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, цаг үеийн холбогдох мэдээллүүдийг сонсон, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд
Есдүгээр сарын эхний долоо хоногт Монгол улсын хилээр нийт 19853 тонн АИ92 автобензин орж ирээд байна. Шуурхай штабын зүгээс нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд вагон буулгалт, шилжүүлэн ачих явцыг эрчимжүүлэх, боомтуудын бэлэн байдлыг хангуулах үүрэг чиглэлүүдийг өглөө.
Хөдөө, орон нутагт байрлах ШТС-уудын дундаж хүлээгдэл 54 машин байна. Харин Баян-Өлгий аймаг – 105, Дорнод – 85, Дорноговь – 90, Завхан – 85, Өмнөговь – 90 тус тус хүлээгдэлтэй байна. Иймээс ачаалал өндөр байгаа дээрх аймгуудад шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, бусад хэвийн түвшинд байгаа аймаг, сумдад тогтвортой, тасалдалгүй нийлүүлэхийг санууллаа.
Мөн газар тариалангийн бүс нутгуудад автобензин, дизель түлшний хангамжийг эрчимжүүлж, нөөцийг нь нэмэгдүүлэх үүргийг шуурхай штабаас холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө.
Facebook
Twitter
Youtube


М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо

Сэтгэгдэл бичих