УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа


9-р сарын 8
16 цаг 46 минут

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д өнөөдөр /2026.09.08/ бараалхав.  

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний түвшинд манай улсад анх удаа айлчилж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй энэ цаг үед төрийн айлчлал хэрэгжиж буйд баяртай байна гэлээ.

Монгол Улс, Монтенегро Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв. 

Хэдийгээр хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бэхжээгүй байгаа ч Монтенегро Улсын парламентын гишүүд болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хамтран сургуулийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг судалж, урьдчилан сэргийлэх, зохих шийдлүүдийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж буйг дуулгалаа.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, цаашид Монгол Улсын Их Хурал, Монтенегро Улсын Парламенттай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, парламентын найрамдлын бүлгүүдийг харилцан байгуулж, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэхэд анхаарал тавьж, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.

Мөн Улсын Их Хурлын даргын хувиар анхны гадаад айлчлалаа Европын Холбоог үндэслэгч орнуудын нэг болох Люксембургийн Их Гүнт Улс болон Бельгийн Хаант Улсад саяхан хэрэгжүүлснийг тэмдэглээд энэ хүрээнд парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад үр дүнтэй яриа, хэлэлцээг амжилттай хийснийг дуулгалаа.  

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалтын төгсгөлд, Монгол Улсад хийж буй  эрхэм Ерөнхийлөгчийн түүхэн айлчлал амжилттай, үр дүнтэй болж, хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны бат бөх суурь тавигдана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, Монгол Улсад хийж буй төрийн  дээд, өндөр түвшний айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэхүү айлчлал нь хоёр орны  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх шинэ хуудсыг нээж буйг онцлон тэмдэглэсэн юм.  Ялангуяа Монгол Улстай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, идэвхтэй, үр дүнтэй хамтрах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Яков Милатович С.Бямбацогт даргын тухайд Улсын Их Хуралд таван удаа сонгогдсон нь төр, нийгмийн  зүтгэлийнх нь үнэ цэнийн илэрхийлэл хэмээн хүндэтгэж буйгаа илэрхийлээд Монтенегро Улсын Парламентын нэрийн өмнөөс тус улсад айлчлахыг албан ёсоор урилаа.

Түүнчлэн хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүдийг байгуулах, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэхэд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байна гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын парламентын ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Жаргалан, Р.Батболд болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав34 минут 28 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө41 минут 32 секундын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа46 минут 6 секундын өмнөСэрэмжлүүлэг: Хот, суурин газарт хүрэн баавгай орж ирэхээс сэрэмжлүүлж байна51 минут 16 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа54 минут 35 секундын өмнөБайгаль, цаг уураас хэт хамааралтай туршлагыг өөрчлөхөд хамтын ажиллагааг чиглүүлэх боломжтой гэв58 минут 28 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа1 цаг 2 минутын өмнөБ.Дашпүрэв: Өнөөдөр автобензиний хомсдолтой 12 суманд шатахуун нийлүүлнэ1 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ1 цаг 13 минутын өмнөАБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв1 цаг 18 минутын өмнөДаваа гарагт Балба даяар гашуудал зарлажээ4 цаг 2 минутын өмнөБүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна4 цаг 48 минутын өмнөШаардлага хангаагүй эмийг эргүүлэн татаж байна4 цаг 51 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа5 цаг 36 минутын өмнөТөрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна7 цаг 36 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв7 цаг 41 минутын өмнөМонголын пара шатарчид анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцоно7 цаг 45 минутын өмнө“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарч байжээ7 цаг 50 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм7 цаг 56 минутын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цагийн өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа8 цаг 4 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ8 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан8 цаг 34 минутын өмнөЕрөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно9 сар 7. 19:26Маргааш Сүхбаатарын талбайн төв зогсоолыг түр хаана9 сар 7. 19:06Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна9 сар 7. 15:05О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу9 сар 7. 13:41Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ9 сар 7. 12:43С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ9 сар 7. 12:34Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо9 сар 7. 12:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.