Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав


9-р сарын 8
17 цаг 06 минут

     Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улс тусгаар тогтнолоо сэргээсний 20 жилийн ой болон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй энэ онд Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаад талархал илэрхийллээ.

Хоёр улсын нийтлэг үнэт зүйлд тулгуурласан харилцааг өргөжүүлж, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад энэхүү айлчлал түүхэн ач холбогдолтой болохыг онцлоод, айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нарын үзэглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүдийг салбар бүрд үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг тэлэх чиглэлээр хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн талаар танилцууллаа.

Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөц, боломждоо тулгуурлан, үл шавхагдах баялгийг технологийн хөгжилтэй хослуулж, шинэ эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор тодорхой алхмуудыг эхлүүлээд байгааг онцлов. Түүнчлэн “Ногоон дата төв” байгуулах санаачилга зэрэг технологийн салбарт хамтран ажиллахад Монгол Улсын Засгийн газар нээлттэй гэлээ.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович өмнө нь тус улсын Эдийн засгийн сайдаар ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны туршлагаасаа хуваалцаад, хоёр улсын харилцааг эдийн засаг, технологийн шинэ агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг онцоллоо.

Монтенегро Улс Европын Холбоонд элсэх үйл явц амжилттай үргэлжилж байгааг дурдаад, цаашид тус холбооны гишүүн улсын хувьд Монгол Улстай хамтран ажиллах шинэ боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн хувийн хэвшлийг дэмжих, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг талууд онцлов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав56 минут 33 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө1 цаг 4 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа1 цаг 9 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хот, суурин газарт хүрэн баавгай орж ирэхээс сэрэмжлүүлж байна1 цаг 14 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа1 цаг 17 минутын өмнөБайгаль, цаг уураас хэт хамааралтай туршлагыг өөрчлөхөд хамтын ажиллагааг чиглүүлэх боломжтой гэв1 цаг 21 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа1 цаг 24 минутын өмнөБ.Дашпүрэв: Өнөөдөр автобензиний хомсдолтой 12 суманд шатахуун нийлүүлнэ1 цаг 28 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ1 цаг 35 минутын өмнөАБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв1 цаг 40 минутын өмнөДаваа гарагт Балба даяар гашуудал зарлажээ4 цаг 24 минутын өмнөБүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна5 цаг 11 минутын өмнөШаардлага хангаагүй эмийг эргүүлэн татаж байна5 цаг 13 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа5 цаг 58 минутын өмнөТөрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна7 цаг 59 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв8 цаг 3 минутын өмнөМонголын пара шатарчид анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцоно8 цаг 7 минутын өмнө“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарч байжээ8 цаг 12 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм8 цаг 18 минутын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 22 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа8 цаг 26 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ8 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан8 цаг 56 минутын өмнөЕрөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно9 сар 7. 19:26Маргааш Сүхбаатарын талбайн төв зогсоолыг түр хаана9 сар 7. 19:06Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна9 сар 7. 15:05О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу9 сар 7. 13:41Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ9 сар 7. 12:43С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ9 сар 7. 12:34Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо9 сар 7. 12:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.