Сурах бичиггүй сурагчдаас чанартай боловсрол хүлээх үү


9-р сарын 9
10 цаг 53 минут
      Монгол Улс боловсролын чанараа олон улсын түвшинд тодорхойлуулж, суралцагчдын мэдлэг, чадвар дэлхийн хаана явж байгааг үнэлүүлэх зорилгоор 2025 онд PISA-д дахин хамрагдсан. Энэ удаагийн үнэлгээнд дэлхийн 91 улсын 760 мянга гаруй суралцагч оролцсон бөгөөд Монгол Улсаас 59,900 суралцагчийг төлөөлөн 191 сургуулийн 7146 суралцагч хамрагджээ. Үр дүнгээс харахад Монголын сурагчдын математик, унших чадварын үзүүлэлт өмнөх үнэлгээнээс төдийлөн ахиц гаргасангүй. 
Математикийн хичээлийн гүйцэтгэлээр OECD-ийн орнуудын дундаж 463, Азийн дундаж 439 оноо байсан бол Монгол Улс 419 оноо авчээ. 2022 онд манай улсын сурагчдын математикийн гүйцэтгэл 425 оноо байсан бол 2025 онд 419 болж, зургаан оноогоор буурсан байна. Улмаар 91 улсаас 49 дүгээрт эрэмбэлэгджээ. Унших чадварын хувьд ч нөхцөл байдал сайнгүй. OECD-ийн дундаж 461, Азийн дундаж 413 оноо байхад Монгол Улс 374 оноо авчээ. 2022 онд 378 оноо авч байсан бол 2025 онд 374 болжээ. Түүнчлэн яаран, өнгөц унших хандлагатай сурагчдын эзлэх хувь өсжээ.
Өөрөөр хэлбэл, монгол сурагчдын математик, унших чадварын гүйцэтгэл тогтвортой хадгалагдсан гэх тайлбар хийж болох ч олон улсын дундажтай харьцуулахад бидний үзүүлэлт хангалтгүй хэвээр байна. Сурагчдын унших, математик, байгалийн ухааны суурь ур чадварыг цаашид тогтвортой хөгжүүлэх шаардлагатайг дээрх дүн харуулж байгаа юм. Гэтэл суурь мэдлэг, чадварыг эзэмшүүлэх хамгийн анхан шатны хэрэглэгдэхүүн болох сурах бичгийн хүртээмж өнөөдөр асуудал дагуулсаар байна. Шинэ хичээлийн жил эхлээд удаагүй байна. Гэвч зарим сургуулийн сурагчид шаардлагатай сурах бичгээ бүрэн авч чадаагүй хэвээр байгаа талаар эцэг эхчүүд гомдол мэдүүлж байна.
Боловсролын ерөнхий газраас нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичгийн нийлүүлэлтийг ирэх сарын 1 гэхэд 100 хувь хангахаар ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Мөн I-XII ангийн сурах бичгийг хэвлэх, түгээх ажлын багц тендерийг гурван тэрбум төгрөгөөр зарласан бөгөөд нийт сурах бичгийн тоонд хувааж тооцвол нэг номыг ойролцоогоор 4000-5000 төгрөгөөр үнэлжээ. Харин VI-XII ангийн сурах бичгийн түрээсийн нөөц нийт хэрэгцээний 71 хувийг хангах боломжтой гэсэн тооцоо гарсан байна.
Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамирын мэдээлснээр, II-V ангийн сурах бичгийн хувьд өмнөх жилүүдийн нөөц байгаа учраас бүрэн хүрэлцэхүйц байна. Мөн сурах бичгийг илүү гарсан сургуулиас дутсан сургууль руу шилжүүлэх зохицуулалт хийсэн бөгөөд II-V ангийн сурах бичгийг 100 хувь хангах боломжтой гэсэн тооцоололтой байна” гэсэн юм.
I-V ангийн сурах бичгийг төрөөс 100 хувь үнэгүй олгож, түүнээс дээш ангийн сурагчид сурах бичгээ түрээслэх эсвэл худалдан авах зохицуулалттай. Сурах бичгийн хүртээмжийн асуудлыг төлөвлөгөөний дагуу шийдвэрлэж байгаа гэж Боловсролын яам болон холбогдох байгууллагууд тайлбарлаж байна. Гэвч албаныхны мэдээлэл, эцэг эхчүүдийн бодит байдал хоёр өөр байгаа юм.
Зарим эцэг эхийн хэлж буйгаар II-V ангийн сурагчдын дунд хоёр хүүхэд нэг сурах бичиг хувааж хэрэглэх нөхцөл үүссэн байна. Тэд "Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сурах бичгийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байсан. Яагаад хичээл эхэлсний дараа хүүхдүүд номоо хүлээсээр байгаа юм бэ" гэлээ.
Сурах бичгийн хүртээмжийн асуудал зөвхөн бага ангиар хязгаарлагдахгүй байна. Дунд ангийн зарим сурагч шаардлагатай сурах бичгээ авч чадахгүй, улмаар номтой, номгүй гэж сугалаа сугалж байгаа талаар хэлж байна. Номгүй хүүхдүүд гэрийн даалгавраа утаснаасаа харж хийх, хуучин сурах бичиг худалдаж авах зэргээр аргацааж байна. Ингэснээр нэг ангийн тал нь сурах бичигтэй, тал нь номгүй үлдэх нөхцөл бий болжээ.
Нэг хүүхэд номтой, нөгөө нь номгүй байхад тэднээс ижил түвшний мэдлэг, ижил үр дүн хүлээх боломжгүй. Унших чадвараа сайжруулах ёстой гэж PISA-ийн дүн бидэнд сануулж байхад хүүхдэд унших сурах бичиг нь хүрэлцэхгүй байна. Үүн дээр анхаарал татах өөр нэг зүйл байгаа юм.
Улсын сургуулийн сурагчид сурах бичиггүй сууж байхад хувийн хоёр сургуульд тоног төхөөрөмжийн зардалд нийт долоон тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Нэг сургуульд 3.5 тэрбум, нөгөө сургуульд 3.6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн зардал төсөвлөжээ. Мэдээж сургалтын орчныг сайжруулах, технологийн шинэчлэл хийх шаардлага бий. Гэхдээ улсын сургуулийн хүүхэд сурах бичгээ хуваалцаж, зарим нь утаснаасаа гэрийн даалгавраа харж хийхээс өөр аргагүй нөхцөлд байхад боловсролын салбарын хөрөнгө оруулалтын асуудалд анхаарах шаардлага үүсээд байна.
Сурагчдаас илүү сайн унших, илүү сайн бодох, илүү ихийг мэдэхийг шаардахын өмнө тэдэнд сурах боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой юм. Холбогдох байгууллагууд ч нийлүүлэлт 100 хувь хангагдана гэсэн тоогоор бус, сургууль бүр дээрх бодит нөхцөл байдалтай танилцаж, хурдан арга хэмжээ авах шаардлагатай байна.
 
Эх сурвалж: Сандэлгэр ЗОЛЗАЯА itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа3 цаг 12 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна3 цаг 24 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ3 цаг 27 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ3 цаг 29 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ3 цаг 32 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо5 цаг 17 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ5 цаг 27 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ5 цаг 45 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ5 цаг 51 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав9 цаг 14 минутын өмнөНөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл9 цаг 20 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа9 цаг 25 минутын өмнөЗудын урьдчилсан төлөв гарлаа9 цаг 38 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна9 цаг 42 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна9 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан9 цаг 54 минутын өмнөМонгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа10 сар 27. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.