Япон Улс өчигдөр буюу мягмар гарагийн орой Айчи болон Гифү мужийн зарим хэсэгт аадар бороо, үерийн гамшгийн хамгийн өндөр түвшний буюу 5-р түвшний онцгой сэрэмжлүүлэг гаргалаа.
Энэхүү 5-р түвшний анхааруулгыг хоёр мужийн нутгаар дамжин урсдаг Шонай голын дагуу гаргасан байна.
Японы Цаг уурын агентлагийн ерөнхий урьдчилан мэдээлэгч Такуя Хосоми хэвлэлийн бага хурлын үеэр “Үерт автах эрсдэл багатай, өндөрлөг газар руу шилжин өөрийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай” хэмээн мэдэгджээ.
5-р түвшний анхааруулга нь иргэдийг ойр орчмын нөхцөл байдлаа үнэлж, хамгийн аюулгүй боломжит газар, тухайлбал ойролцоох өндөр барилга, эсвэл өөрийн гэрийн хоёрдугаар болон түүнээс дээш давхарт шилжихийг уриалдаг байна.
Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр Нагоя хотод өчигдөр 16:53 цаг хүртэлх нэг цагийн хугацаанд 104.5 мм-ийн аадар бороо орсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Мөн бороо тасралтгүй үргэлжилж, ус зайлуулах системийн хүчин чадлаас давсан тул иргэдийг газар доорх байгууламжид удаан хугацаагаар саатахгүй байхыг анхааруулсан байна. Учир нь авто замын доогуурх нүхэн гарц, газар доорх худалдааны төв болон газар доорх автомашины зогсоол руу ус орох эрсдэлтэй аж.
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн зургуудаас үзэхэд хотын замуудаар зорчиж байсан автомашинуудын хаалганы өндөр хүртэл ус нэмэгдсэн байна.
NHK-ийн мэдээлснээр хотын Минато дүүргийн авто замын доогуурх нүхэн гарц болон бусад зарим хэсэг үерт автсан бөгөөд хүмүүс автомашинаа орхин гарахад хүрчээ.
Facebook
Twitter
Youtube


Даваа гарагт Балба даяар гашуудал зарлажээ
АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа
Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ
Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ
Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг огцом бууруулжээ

Сэтгэгдэл бичих