М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу


9-р сарын 9
15 цаг 44 минут

      Улс төрд санамсаргүй зүйл гэж үгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламентад ИЗНН-д дөрвөн суудал “бэлэглэсэн” нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ. Харин “ИЗНН миний хүчээр УИХ-д суудалтай болсон” гэж даналздаг УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара бол Л.Оюун-Эрдэнэ, “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатар тэргүүтэй “15 давхар”-ын БЭТ. М.Нарантуяа-Нара гишүүн казахуудын эсрэг экстремист үг, үйлдэл гаргах боллоо. Харин түүнд хэн ийм чиглэл өгсөн бэ. Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Чамд ИЗНН-ыг өгнө” гэж М.Нарантуяа-Нарад амласан гэх. Үнэн, худал нь бүү мэд, ямартай ч ийм яриа Төрийн ордонд гарчээ. Хэрэв энэ үнэн бол Л.Оюун-Эрдэнэ М.Нарантуяа-Нара гишүүнд казахуудын эсрэг экстремист улс төр явуулах чиглэлийг юуны учир өгсөн нь сонин. Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн асан хүн шүү дээ. Гэвч хэрүүлч, хараалчаараа зартай М.Нарантуяа-Нара арай л хэтрүүлчихлээ. Төрд тангараг өргөсөн тэрбээр үндэстэн, ястан хооронд хагарлын цанг хэдийнэ дэлдэв. Халх, казахын хэрүүлийг сошиалаар нэг өрдөж суугаа тэрбээр УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн даваа гарагт (2026.09.07) эхэлж, төсвийн тодотгол хэлэлцэх үеэр “Миний хувьд, таны Засгийн газрыг “Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор” гэхээс илүү тодорхой яамдынхаа сайд нарыг соль гэмээр байна. Жишээлбэл, ГБХНХ-ын сайд Т.Аубакир сайдыг сольж өгнө үү гэж хүсэж байна. Үндэстэн, ястнаар ялгаварлан гадуурхсандаа биш. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын төр засагт гарсан, Монгол Улсаас урвасан К.Зардыхан, Бөкөн, Х.Жекей, А.Мурат зэрэг гишүүдээс харж байгаад би бодлогын яамыг Т.Аубакир гишүүнээр удирдуулахгүй байх санал гаргаж байна. Холбогдох баримтыг хавсарган танд бичгээр явуулна” гэв. Харин Т.Аубакир сайд М.Нарантуяа-Нарагийн анти казах ажиллагааны талаар “Монголын парламентад хараар бичигдэх үйл явдал болж байна. Дэлхийн улс орнууд жигшин зэвүүцдэг ялгаварлан гадуурхах фашист гэмт хэргийг М.Нарантуяа-Нара гишүүн үйлдэж байгаад харамсаж байна. Хуулийн байгууллагууд энэ талаар ажиллаж байгаа. С.Замира гишүүн бид хэд хандах газартаа хандсан” гэж өнөөдөр (2026.09.09) сэтгүүлчдэд ярилаа. М.Нарантуяа-Наран гишүүний зүгээс сошиалд эхлүүлсэн анти казах ажиллагаа ийнхүү Төрийн ордонд доргилт өгч, Ерөнхий сайд Н.Учралын танхим руу чиглэв. Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол Улсын Ерөнхий сайд үнэмлэхүй эрх мэдэлтэй болсон. Сайд нарыг томилох, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Харин УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара казахууд руу чиглэсэн ажиллагаагаа хэтрүүлж, энэ Засгийн газарт казахуудыг төлөөлөн ажиллаж буй Т.Аубакир сайдыг “Соль” гэснээрээ Үндсэн хууль зөрчиж, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу гэдэг дүр зураг ажиглагдана. Үндсэн хуулиар хэн нэгнийг үндэс угсаа, яс үндсээр ялгаварлан гадуурхахыг хориглосон. Монгол төрийн номер 03 гэгддэг Ерөнхий сайдын бүрэн эрх ч Үндсэн хуулиар хамгаалагдсан. Тиймээс УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Үндсэн хууль зөрчиж, бусдыг яс үндсээр нь ялгаварлаад зогсохгүй Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд ч халдлаа гэхэд хилсдэхгүй. Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн намар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн. Х.Булгантуяатай холбоотой эл дүгнэлтийг УИХ хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй. Ямартай ч ИЗНН-ыг төлөөлөн энэ парламентад суугаа дөрвөн гишүүний нэг болох М.Нарантуяа-Нара Үндсэн хуулийн Цэцэд дуудагдах нь цаг хугацааны л асуудал болсон болов уу. Казах эмэгтэйчүүдээс анх удаа УИХ-ын гишүүн болсон С.Замира түүнтэй нэг танхимд, нэг намд тохой залган суугаа.  

С.Бат



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно3 минут 59 секундын өмнөУИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.