Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлал үргэлжилж байна.
Төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яаманд болсон “Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт”-д 70 гаруй төлөөлөл оролцлоо.
Талууд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бизнес, хөрөнгө оруулалтын орчин болон худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтад Ерөнхийлөгч Яков Милатович, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар оролцлоо.
Ерөнхийлөгч Яков Милатович, бизнес, хувийн хэвшил хооронд бат бэх холбоо тогтоож, шинэ түншлэл, шинэ зах зээл бий болгоход хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг хэллээ.
Сайд Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, бараа, бүтээгдэхүүнээ зах зээлд харилцан нэвтрүүлэх боломж эрэлхийлж, бизнесийн түншлэлээ идэвхжүүлэн, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэ уулзалт хоёр улсын найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, бизнес эрхлэгчдийн шууд харилцааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээж, харилцан ашигтай хамтрахад чухал түлхэц болно гэдэгт талууд санал нэгдлээ.

Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих