Сэрэмжлүүлэг


9-р сарын 9
16 цаг 03 минут

       Монгол Улсын иргэд гар цүнх, чемодан болон бусад ачаа тээшиндээ үлдсэн ангийн болон бусад төрлийн галт зэвсгийн сумыг анзааралгүй авч явснаас Эрээн боомтын хяналт шалгалтаар илэрч, саатуулагдах тохиолдол гарсаар байна. 2025 оноос хойш ийм төрлийн нийт 6 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эрээн боомтын холбогдох байгууллагуудаас 10 болон түүнээс дээш сум авч явсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, 10-аас цөөн сум авч явсан тохиолдолд сум тус бүрд 500 юанийн торгууль ногдуулах арга хэмжээ авч байгаа тул иргэд БНХАУ-д зорчихдоо онцгой анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Цүнх, ачаа тээшээ урьдчилан сайтар шалгалгүй зорчих нь хууль, хяналтын байгууллагад шалгагдах, саатуулагдах, аяллын төлөвлөгөө алдагдах, санхүүгийн хохирол хүлээх зэрэг хүндрэлд хүргэж болзошгүй.

Иймд БНХАУ-д зорчихын өмнө:

-гар цүнх, чемоданы бүх тасалгаа;

-хувцасны халаас;

-автомашины салон, тээшний хэсэг;

-ан гөрөө, буудлагад ашиглаж байсан цүнх, хувцас, хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж, галт зэвсгийн сум болон хилээр нэвтрүүлэхийг хориглосон бусад эд зүйл үлдээгүй эсэхийг нягтална уу.

Мөн бусдын дайвар ачаа, илгээмж, эд зүйлсийг агуулгыг нь мэдэхгүйгээр авч явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэрэмжлүүлэг51 минут 19 секундын өмнөМонгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа56 минут 7 секундын өмнөАйлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ1 цаг 1 минутын өмнөМ.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу1 цаг 11 минутын өмнөБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Сop17 хурлын хүрээнд Монгол Улсад $1,4 тэрбум буюу ₮5 их наядын боломжийг бүрдүүлэх амлалтыг авсан2 цаг 1 минутын өмнөАрхаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна2 цаг 37 минутын өмнөТөрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо2 цаг 39 минутын өмнөБүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа2 цаг 43 минутын өмнөЯпон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга гаргав5 цаг 46 минутын өмнөСурах бичиггүй сурагчдаас чанартай боловсрол хүлээх үү6 цаг 1 минутын өмнөЭрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ7 цаг 26 минутын өмнө“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ7 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан7 цаг 58 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав9 сар 8. 17:06Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө9 сар 8. 16:59“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааны шагналыг гардууллаа9 сар 8. 16:54Сэрэмжлүүлэг: Хот, суурин газарт хүрэн баавгай орж ирэхээс сэрэмжлүүлж байна9 сар 8. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхлаа9 сар 8. 16:46Байгаль, цаг уураас хэт хамааралтай туршлагыг өөрчлөхөд хамтын ажиллагааг чиглүүлэх боломжтой гэв9 сар 8. 16:42Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа9 сар 8. 16:39Б.Дашпүрэв: Өнөөдөр автобензиний хомсдолтой 12 суманд шатахуун нийлүүлнэ9 сар 8. 16:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 8. 16:28АБГББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв9 сар 8. 16:23Даваа гарагт Балба даяар гашуудал зарлажээ9 сар 8. 13:39Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчилна9 сар 8. 12:52Шаардлага хангаагүй эмийг эргүүлэн татаж байна9 сар 8. 12:49Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа9 сар 8. 12:05Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна9 сар 8. 10:04Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв9 сар 8. 10:00Монголын пара шатарчид анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцоно9 сар 8. 9:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.