Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Есдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Ховдын өмнөд сумдын нутгаар 0.0-0.7 мм бага зэргийн бороо. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 20-22 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 18-20 хэм дулаан байна.
Есдүгээр сарын 11-нээс 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
11-ны өдөр Дархан, Сэлэнгийн ихэнх, Хэнтий, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар, 12-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 13-нд Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, 12, 13-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаан байна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Сэрэмжлүүлэг
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Өнөөдөр есдүгээр сарын 1
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Сэтгэгдэл бичих