Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан


9-р сарын 10
10 цаг 49 минут

     Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хурлын үр дүн, тайлангийн талаар СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир болон Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяа, Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Б.Төгсбаяр, НЗДТГ-ын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Гантуяа, “COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын захирал Б.Баттулга нар мэдээлэл хийлээ.

Монгол Улс 2022 оноос эхэлсэн хурлын зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж ирсэн бөгөөд энэ хүрээнд 23 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцээний баг бэлтгэж, хурлаар хэлэлцсэн 34 шийдвэрийн үйл явцад идэвхтэй оролцсон гэдгийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээллээ.

Тэрбээр "Улаанбаатарын тунхаглал болон Монгол Улсын дэвшүүлсэн “Тал хээрийн төлөвлөгөө” олон улсын дэмжлэг авч, бэлчээр, ус, газар, малчдын амьжиргаа, уур амьсгалын асуудлыг уялдуулсан шинэ бодлогын чиглэлийг бий болголоо.

Тус төлөвлөгөөний хүрээнд "Бэлчээрийн тэргүүлэх санаачилга", "Ус ба газрын нэгдсэн менежмент", "Байгальд суурилсан дэд бүтцийн санаачилга"-ыг эхлүүлсэн нь цөлжилтийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг оруулж буй бодит алхам боллоо гэдгийг онцоллоо.

Мөн Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь манай улсын санаачилга бодитоор хэрэгжихэд томоохон түлхэц болсон гэдгийг тодотгов.

Үргэлжлүүлэн "COP17-д дэлхийн 196 улс, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, нийт 20 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцохоор Улаанбаатар хүрэлцэн ирсэн.

Цэнхэр болон Ногоон бүсэд нийт 756 арга хэмжээ, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд нийт төрийн байгууллага, нийслэл, хувийн хэвшил, сайн дурынхан, оюутан залуусын 3,000 гаруй хүн газар дээр нь ажиллалаа.

Хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо өндөр байсан бөгөөд 789 хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээ, мэдээлэл бэлтгэсэн байна.

Аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлд 1,000 гаруй алба хаагч ажиллаж, эрүүл мэндийн байгууллагууд 773 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Хурлыг зохион байгуулахтай холбоотой тоног төхөөрөмж, барилга байгууламжийн зардалд 2026, 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 217.1 тэрбум төгрөг тусгасан байсан.

Үүнээс 156.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, 60.8 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт бий болсон.

Мөн хувийн хэвшил болон олон улсын түншүүдээс нийт 7.4 тэрбум төгрөгийн хандив, дэмжлэг төвлөрсөн нь улсын төсвийн ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр болсон гэдгийг танилцууллаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас СОР17 хуралтай холбоотой санхүүжилт, төсөвтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудастаа байршуулсан.

Хэвлэл мэдээлэл болон иргэдийн зүгээс уг мэдээллийг нээлтэй үзэж сонирхож болно гэдгийг сайд Ц.Сандаг-Очир цохон тэмдэглэлээ.

Тухайлбал, дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр нийт 18 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт зарлагдсан.

Үүний дотор Монгол Улсаас дэвшүүлсэн "Тал хээрийн төлөвлөгөө"-ний "Бэлчээрийн тэргүүлэх санаачилга"-ын хүрээнд нийт дэлхийн улс орнуудын 45 бэлчээр, экосистемийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломж бүрдсэн нь бэлчээрийн асуудлыг дэлхийн анхаарлын төвд оруулж чадсны тод илрэл гэж НҮБ-аас тодотгосон.

Монгол Улсад шууд хамаарах гэрээ, санамж бичиг, санхүүжилтийн амлалтыг нэгтгэвэл ойролцоогоор 1.46 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын боломж бий болсон байна.

Энэ нь өнөөдөр эсвэл маргааш төсөвт шууд орж ирсэн санхүүжилт биш.

Харин богино болон урт хугацаандаа эдгээр амлалт, гэрээ, хэлэлцээрийг хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлэх санхүүжилтийн боломж гэдгийг тэрбээр онцлоод Монгол Улс COP18 хүртэл буюу ирэх 2028 он хүртэл хоёр жилийн хугацаанд СОР17 хурлын даргалагч орны үүргээ үргэлжлүүлж, тус хурлаас болсон боломжуудыг бодит төсөл, бодит хөрөнгө оруулалт болгоход анхаарч ажиллана гэв.

Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан бүтээн байгуулалтын талаар товч мэдээлэл мөн өглөө.

Цэцэрлэгт хүрээлэн дэх нийт 12.3 га ногоон байгууламж, 640 автомашины зогсоол, инженерийн дэд бүтэц зэрэг нь НЗДТГ-ын өмчлөлд үлдэнэ гэдэг мэдээлэл өглөө.

Эдгээрийг цаашид хүүхэд, залуус, гэр бүлүүдийн амралт, спорт, чөлөөт цагийн зориулалттай нээлттэй орчин болгон хөгжүүлэх асуудлыг НЗДТГ хариуцаж ажиллах болно" гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Түймрийн хохирлыг бүрэн тогтооход нисдэг тэрэг ашиглах асуудлыг судалж байна1 цаг 46 минутын өмнө“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав3 цаг 39 минутын өмнөУлсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)7 цаг 4 минутын өмнөМонгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа7 цаг 11 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа7 цаг 14 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ7 цаг 20 минутын өмнөДайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө7 цаг 37 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт 0 хэм орчим байна7 цаг 59 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов10 сар 24. 23:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 24. 23:47Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа10 сар 24. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан10 сар 24. 10:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 24. 10:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа10 сар 24. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов10 сар 23. 18:43Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 16:31Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ10 сар 23. 16:25Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.