УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ


9-р сарын 10
13 цаг 29 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар өнөөдөр /2026.09.10/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Эрхэмсэг ноён Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж байгаа тул өндөр ач холбогдол өгч байгаагаа онцлов.

Монгол Улсын Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд манай улсын уламжлалт түнш, ойрын анд Вьетнам Улс чухал байр суурь эзэлдгийг Улсын Их Хурлын дарга энэ үеэр тэмдэглэсэн.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт,  цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа Парламентын бүлгүүд, Тамгын газрын уулзалт, харилцан айлчлалыг тогтмолжуулж, хууль тогтоох үйл ажиллагааны туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэлээ.

Түүнчлэн энэ удаагийн айлчлалаар байгуулж буй “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Их Хурал болон БНСВУ-ын Үндэсний Ассамблей хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон “Хамтран ажиллах тухай  БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хоорондын санамж бичиг” нь хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болохыг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.  Улмаар Санамж бичгүүдийг хэрэгжүүлэх 2028 он хүртэлх хамтарсан төлөвлөгөөг энэ онд багтаан баталж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж ажиллах нь чухал гэлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлын мэдээллийг нээлттэй өгөгдлөөр хүргэх, иргэд хуулийн төсөлд зүйл, заалт бүрээр санал өгөх, цахим өргөдөл гаргах, шийдвэрлэлтийг хянах боломжтой оролцооны тогтолцоог хөгжүүлэх зорилт тавьж байгааг дуулгаад энэ чиглэлд хамтран ажиллаж, туршлага  хуваалцах саналтай байгаагаа илэрхийлсэн.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Өнгөрсөн жил тус улсад зорчсон монгол иргэдийн тоо 30 орчим мянгад хүрсэн. Миний бие Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа хоёр улсын иргэд хоорондын зорчих урсгалыг нэмэгдүүлэх, худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахад анхаарч, агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулж, шууд нислэгтэй болгосон. Энэ хүрээнд агаарын тээврийн хэлэлцээрийг өргөжүүлж, хоёр улсын хооронд жилийн дөрвөн улирал тогтсон шууд нислэгтэй болгох асуудалд анхаарал тавьж ажиллахыг хүсэв.

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Зөвшөөрлийн тухай хуулиудыг баталж, бизнес эрхлэгчдэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, тус улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад Монгол Улсын үүд, хаалга нээлттэй байгааг дуулгалаа.

Парламентын тэргүүн нар хоёр улсын хооронд тогтоосон “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд харилцан ашигтай, тогтвортой, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг, боловсрол, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудалд санал нэгдсэн.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань  Ман 2024 оны 09 дүгээр сард хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шат ахиж “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрсний дараа үзэсгэлэнт сайхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Эрхэмсэг ноён Чан Тань Ман хоёр орны бат бөх найрамдалт, уламжлалт найрсаг харилцаа тасралтгүй хөгжин, бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд дээд түвшинд хүрсэн тохиролцоо, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг дэмжих, хяналт тавихад онцгойлон анхаарч ажиллаж байгаагааа тодотгоод ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Парламентын бүлгүүд, Тамгын газруудын нягт харилцааг эрчимжүүлэхэд ямагт анхаарал тавьж, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань  Ман, Монгол Улсын Их Хурлын парламентын мэдээллийг нээлттэй өгөгдлөөр хүргэх, цахим шилжилтийг дэмжиж, Вьетнамын Үндэсний Ассамблейн хиймэл оюунд суурилсан хууль тогтоох туршлагаас хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсад удахгүй болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ад төлөөлөгчдөө өргөн бүрэлдэхүүнээр явуулахаа мэдэгдлээ.

Түүнчлэн эрхэмсэг ноён Чан Тань Ман, айлчлалынхаа хүрээнд Үндэсний Ассамблей төлөөлөгчдийн хамт Хо Ши Минь-ий нэрэмжит Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд зочилж, 10 мянган ам.долларын дэмжлэг үзүүлсэн гэдгийг дуулгав хэмээнУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно1 минут 38 секундын өмнөУИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.