Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд өнөөдөр (2026.09.10) бараалхав.
Энэ үеэр хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бодит агуулгаар баяжуулж, практик үр дүнд хүргэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй гэдэгт санал нэгдэв.
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Парламентын удирдлагуудын харилцан айлчлал, Байнгын хороодын хамтын ажиллагаа, парламентын бүлгүүдийн тогтмол уулзалт, хууль тогтоох үйл ажиллагааны туршлага солилцох зэрэг олон түвшний харилцааг идэвхжүүлэх нь улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр бодит үр дүн гаргах боломжуудыг хамтран судлах шаардлагатайг гэж байлаа.
Түүнчлэн уулзалтаар талууд хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэр дундаа Монгол Улсаас Вьетнам Улс руу мах, махан бүтээгдэхүүн, арьс, шир зэрэг малын гаралтай түүхий эд экспортлох боломжийн талаар санал солилцов.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман энэхүү уулзалтын үеэр хөндсөн асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Уулзалтад Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Идэрбат, М.Ганхүлэг, Ж.Баясгалан болон албаны бусад төлөөлөл оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих