Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэл”-ийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Гаалийн албан татвараас чөлөөлнө.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан бөгөөд өмнөх жагсаалтын үйлчлэх хугацаа 2024 оны эцсээр дууссан. Өмнөх зохицуулалтын хүрээнд 32 спортын төрлийн 701 нэр төрлийн тоног төхөөрөмж, хэрэглэл хамрагдаж, 2021-2023 онд нийт 1.126,6 тэрбум төгрөгийн гаалийн татварын чөлөөлөлт эдэлжээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Гаалийн ерөнхий газартай хамтран барааны давхардсан нэршлийг нэгтгэж, ангиллыг шинэчлэн 3 бүлэг, 410 барааны ангиллын код бүхий жагсаалтыг боловсруулсан.
Энэхүү шийдвэр нь шинээр татварын хөнгөлөлт бий болгож байгаа бус, хуульд заасан чөлөөлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй зохицуулалт юм.
Ингэснээр спортын тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, биеийн тамир, спортын орчныг сайжруулах, тамирчдын бэлтгэл сургуулилтын нөхцөлийг дээшлүүлэхэд бодит дэмжлэг үзүүлнэ.
"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын тогтоолыг 2031 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих