Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ


9-р сарын 11
12 цаг 47 минут

      Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 402 хүнд холбогдох 204 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 24 хүнд холбогдох 9 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүллээ.

Тодруулбал, шүүхээс хахууль авах гэмт хэрэгт 4 хүнийг, хахууль өгөх гэмт хэрэгт 13 хүнийг, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт 7 хүнийг гэм буруутайд тус тус тооцож, 5 хүнд 1-12 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, 14 хүнд 2.7-10 сая төгрөгөөр торгох ял, 5 хүнд 1-3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 20 хүнд 2 жилээс бүх насаар нь нийтийн албанд ажиллах эрхийг хязгаарлах нэмэгдэл ял тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон нийт 119 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Хэргийг тоймлон хүргэвэл:

  1. Н.Т нь Замын-Үүд дэх гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байхдаа гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.С нараас нийт 88,5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах); 

Д.С,  Т.Э  нар нь гаалийн хилээр мэдүүлсэн бараагаа даруй гаргах зорилгоор, эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Д.С нь 18 удаагийн үйлдлээр нийт 52.5 сая төгрөг, Т.Э  нь 9 удаагийн үйлдлээр нийт 36 сая төгрөгийн хахууль тус тус өгсөн  хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль  өгөх)-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Н.Т-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Т.Э, Д.С нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 8-10 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан.

  1. Г.Б нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дариу гаргуулах ашиг сонирхлын үүднээс, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Д.А-н албаны чиг үүрэгтэй холбогдуулан хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль  өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Г.Б-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2.7 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан;

  1. Л.О нь ...улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа нэр бүхий компаниас 6 сая төгрөгийн эд хөрөнгө худалдан авахаар шилжүүлж, улмаар хувьдаа шилжүүлэн авч, өөртөө эдийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (албаны эрх мэдлээ урвуулан ашигласан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Л.О-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан;

  1. Г.Г нь Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байхдаа холбогдох дүрэм, журмыг зөрчиж, бүртгэл хийн бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий иргэнд 60 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд  шилжүүлсэн.

Шүүхээс Г.Г-г хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2,7 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.

  1. М.Б нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Л.Ч-н мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр, ... системд бусдын эрхээр нэвтэрч, зөвшөөрөл олгон 21 сая төгрөгийн татвараас чөлөөлөгдөх боломжийг бүрдүүлж, давуу байдал олгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашигласан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс М.Б, Л.Ч нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2-3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан.  

  1. Б.А нь ... эмнэлгийн эрхлэгчээр ажиллах байхдаа хэвтэн эмчлүүлж байсан нэр бүхий иргэний нийгмийн халамжийн тэтгэврийг 2021-2025 онуудад өөртөө авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан бусдад нийт 16,7 сая төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд  шилжүүлсэн.

Шүүхээс Б.А-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.

  1. А.И нь ...аймгийн засаr дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа "Б..." ХХК-ийн захирал Т.Б-н .......сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 1,3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг зөвшөөрч, санхүүжилт олгон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр бусдын дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (улс төрийн албан тушаалтан хахууль авах);

Т.Б нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах, санхүүжилт авах, барилгыг ашиглалтад оруулах зорилгоор засаг дарга А.И-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдын дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс А.И-г улс төрийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, Т.Б-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Иргэн танд

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах

1.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил  хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.