Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв


9-р сарын 11
17 цаг 38 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан нар өнөөдөр /2026.09.11/ Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Эрдэс баялаг, ус, ой, амьтан, ургамлын нөөц ашиглалттай холбоотой мэдээлэл, тайланг нэгтгэн, ил тод болгох шаардлагатай байгаа тул байгалийн нөөц ашиглалтын мэдээллийн нэгдсэн цахим портал, тайлагналын журам, олон талт хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд уг төслийг чиглүүлэн боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хэлэв.

Мөн тэрбээр, байгалийн нөөцийг ашиглахад иргэний мэдэх эрхийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилготой энэхүү анхдагч хуулийн төслийг дагалдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай зэрэг нийт 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан гэв.

Төсөл дэх зохицуулалтын хүрээнд мэдээлэл, тайлан олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй үнэн зөв, бүрэн, харилцан уялдаатай, нэгдмэл байх, нөгөөтээгүүр, олон нийт хяналт тавих боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахин шаардахгүй байх зарчмыг тусгасан гэдгийг төсөл санаачлагч гишүүд онцолж байлаа.

Таван бүлэг, 22 зүйлтэй уг хуулийн төслийн гол шинэчлэл нь байгалийн нөөц ашиглалтын мэдээллийн нэгдсэн портал нь тайлан, мэдээллийг цахимаар хүлээн авах, бүртгэх, хадгалах, боловсруулах, шалгах, нийтлэх, мэдээлэл солилцох зориулалттай цахим систем байх зохицуулалтыг тусгасанд оршиж байгаа аж. Ингэхдээ портал нь байгалийн нөөцийн, зөвшөөрлийн, шилэн дансны, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, татварын болон бусад холбогдох мэдээллийн сантай холбогдож, нэг цонхоор мэдээлэл хүлээн авах, цахим хэлбэрээр баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.

Мөн төсөлд мэдээллийн нууц, гэрээний ил тод байдлыг тусгайлан зохицуулжээ. Байгалийн нөөц ашиглалтын улмаас байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөл, бохирдол, доройтол, осол, нөхөн сэргээлт, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, татвар, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгч, улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлого, төрийн болон орон нутгийн өмчит этгээдэд төлсөн төлбөр, ногдол ашиг, хандив, тусламж, дэмжлэгийн мэдээллийг байгууллагын нууцад хамааруулахгүй байхаар тусгажээ. Улмаар гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийг нэгдсэн порталд бүтнээр нь ил тод байршуулах юм байна.

Хуулийн төсөл батлагдсанаар байгалийн нөөц ашиглалтын мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, гэрээ, зөвшөөрөл, төлбөр, татвар, орлого, эцсийн өмчлөгч, байгаль орчны нөлөөлөл, нөхөн сэргээлт, орон нутгийн гэрээ, хандив, дэмжлэгийн мэдээлэл харилцан уялдаатай, олон нийтэд хүртээмжтэй болно. Ингэснээр иргэний мэдэх эрх, олон нийтийн хяналт, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, хариуцлагатай хөрөнгө оруулалт, сайн засаглал, байгаль орчны хариуцлагын итгэлцлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.