УИХ-ын гишүүн Х.Болормаа Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа санаачилсан ажлуудын нэг нь Спорт цогцолбор барих ажил юм. 2024 оны тавдугаар сард шав тавьж байсан Спорт цогцолборын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Улсын комисс хүлээн авчээ. Өөрөөр хэлбэл, нийт 29,920 ам метр талбайг хамарсан спорт, амралт, чөлөөт цагийн иж бүрэн орчин бүхий цогцолбор ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болж байгаа аж. Тус спорт цогцолборт:
-Сагсан бөмбөг
-Волейбол
-Заалны болон гадна хөлбөмбөг
-Газрын болон ширээний теннис
-Бокс
-Фитнесс, дасгал хөдөлгөөн
-Хананд авиралт
-Гүйлтийн зам
-Гадна дасгал, биеийн тамирын талбай зэрэг олон төрлийн спортоор хичээллэх боломж бүрджээ.
Мөн гурван давхар спортын барилгад үндсэн болон бэлтгэлийн заал, хувцас солих өрөө, үзэгчдийн суудал, шүүгч болон камерын өрөө, хурлын болон бусад үйлчилгээний өрөө тасалгааг иж бүрнээр шийдсэн байна. Харин гадна орчинд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэр бүлээрээ амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүс, дугуйн зам, автомашины зогсоол, гэрэлтүүлэг зэрэг тохижилтыг цогцоор нь хийсэн нь энэ бүтээн байгуулалтын бас нэг онцлог юм. Сүхбаатар дүүргийн 140 гаруй мянган иргэн, ялангуяа хүүхэд, залуус спортоор хичээллэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх шинэ орчинтой болж байна.




Д.Болор
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан
ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Сэтгэгдэл бичих