Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна


9-р сарын 14
9 цаг 03 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Эрдэнэбүрэний 90 МВт-ын усан цахилгаан станц жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.

Станц 2030 оны тавдугаар сард ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх юм.

Мөн 100 орчим байнгын ажлын байр бий болж, усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ.

зураг
 

Түүнчлэн:

  • Жилд CO2-ын ялгарлыг ойролцоогоор 300 мянган тонноор бууруулах, 
  • Үүнтэй дүйцэх нүүрсний хэрэглээ 110 мянган тонноор буурах, 
  • Жилд ойролцоогоор 120 мянган өрхийн цахилгааны хэрэгцээг хангах, 
  • Орон нутгийн эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлэх ач холбогдолтойг төслийн менежер танилцууллаа.

Одоогоор үндсэн туннелийн 4 хэсэг, барилгын туслах бүх туннелийг үндсэн туннельд холбоод байна. Ус дамжуулан урсгах 385 м туннель барьж дуусгажээ.

Станцын барилгын суурийн ажил дуусаж, ус хуримтлуулах худаг, 1-4 дэх генераторын эхний давхаргын бетон цутгалт дууссан бөгөөд 1-2 дахь генераторын хоёр дахь давхаргын бетон цутгалтыг хийж байна. 

11 тэрбум м.куб багтаамжтай усан сан, далан барьснаар 24 км урт, 4 км өргөн нуур бий болох юм. 

зураг
 

Ховд аймагт хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Элчин сайдыг түр хамаарагч Цао Ли БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжиллаа. Тэрбээр Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын төсөл бол хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаагийн нэг илрэл гэж үздэгээ илэрхийллээ.   

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа усан цахилгаан станцын төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм.   

Тэрбээр, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох энэ бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг оролцогч талуудад захиж, бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ.  

зураг
 

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.ц бөгөөд үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэдэг. Үлдэх эрчим хүчийг ОХУ болон БНХАУ-аас авдаг юм.  

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Пауэр Чайна” компани ажиллаж байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

 
 
 
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ23 минут 28 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ37 минут 13 секундын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь43 минут 31 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 1 минутын өмнөУлсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо1 цаг 7 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно1 цаг 13 минутын өмнөТэр жилийн намар буюу Улсын Бага Хурал1 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа1 цаг 40 минутын өмнөЭрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна1 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан1 цаг 56 минутын өмнөБайнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна9 сар 12. 18:52Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.