Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авсан байна.
Дараа нь Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.
“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Үүнд Ховд аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүч чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.
“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаагийн 50 гаруй нь Ховд аймгийнх юм.
Оюутан залуус төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.
Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Станц 2030 онд ашиглалтад орсноор баруун аймгуудын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж, төвийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх юм.
ХX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан зуун байх учиртайг хэллээ.
Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох нь чухал байгааг тэмдэглэв. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, шинээр 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь амжилт гэж үздэгээ хэллээ.
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Мөн 330 сая ам.долларын үнэ бүхий самнасан ноолуур экспортод гаргасныг дурдлаа.
Цаашид ард иргэдийг эв нэгдэлтэй байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ нэгдэж, хичээн зүтгэхийг уриаллаа.
Ховд аймгийн ДНБ 2025 оны байдлаар 1 их наяд 554 тэрбум төгрөгт хүрч, баруун бүсийн ДНБ-ий гуравны нэг орчмыг дангаараа бүрдүүлсэн байна. Мөн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 17,1 сая төгрөгт хүрчээ.
Эдгээр үзүүлэлтээрээ баруун бүсдээ тэргүүлж, улсын хэмжээнд Орхон, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн дараа дөрөвдүгээрт орж байна.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
М.Нарантуяа-Нара Х.Булгантуяагийн дараа Үндсэн хууль зөрчсөн хоёр дахь эмэгтэй гишүүнээр тодорч, Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхэд халдав уу
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Сэтгэгдэл бичих