Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо


9-р сарын 14
9 цаг 40 минут

      Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ой (2026.09.13) тохиож байна.

Парламентын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбоо хамтран Монгол Улсын Үндэсний номын санд ном хандивлах арга хэмжээ зохион байгууллаа. Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт, ховор номын үзэсгэлэнгийн танхимд болсон уг ёслолыг Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Т.Очирхүү удирдан явуулсан юм. Тэрбээр, Улсын Бага Хурлын гишүүд төрийн онол, эрх зүй, философи, ёс зүй, Үндсэн хуулийн эрх зүй болон бусад чиглэлээр олон арван ном гаргасан туурвилч, бүтээлч хүмүүс байдгийг танилцуулж, өөрсдийн тулгыг нь тулж эхлүүлсэн ардчилал, парламентат ёсны хөгжил, төлөвшлийн талаар санаа тавьж явдгийг онцлон хэлэв.

Ном хандивлах ёслолд БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга асан, Чингис хаан одонд, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Р.Гончигдорж, Монгол Улсын Гавьяат хуульч, академич, Төрийн шагналт Д.Лүндээжанцан тэргүүтэй Улсын Бага Хурлын 20 орчим гишүүн оролцож, өөрсийн бүтээсэн ном, туурвилын дээжийг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоод гардуулсан юм. Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын Гавьяат хуульч Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын Тамгын газрын нэрийн өмнөөс “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж”, “Түүхэн эрхмүүдийн товчоон”, “Түүхэн парламент Түгээмэл товчоон” номуудыг хандивлав. Тэрбээр энэ үеэр, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан үйл явдал бол Монгол төр, түүний эрх зүйн чухал зангилаа хэрэг явдал бөгөөд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан сан түүхэн чухал үйл явдал гэдгийг энэ үеэр онцлон дурдаж, мэндчилгээ дэвшүүлэв.

Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан Д.Лүндээжанцан “Үндсэн хуулийн эрх зүй”, “Эрх зүйн философи”, “1945 оны чөлөөлөх дайн”, “Монгол хаадын захидал, Монголын төрт ёс, эрх зүйн түүхэн уламжлал”, “Хуульт ёс”, “Хэмжээт цаазатаас Бүгд найрамдах засагт шилжсэн нь: Анхдугаар үндсэн хууль 1921-1924” зэрэг номуудаа хандивласны зэрэгцээ “Шихихутаг” дээд сургуулийн эрдэмтэн багш нарын бүтээл, туурвилуудаас Үндэсний номын сангийн сан хөмрөгт оруулав. Улсын Бага Хурлын Нарийн бичгийн дарга асан, Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид агсны нэрэмжит санг үүсгэн байгуулагч, түүний охин, Үндсэн хууль судлаач Ч.Сайнсанаа тус сангаас эрхлэн гаргасан ншм, бүтээлүүдийн дээжээс гардууллаа. Тэрбээр Б.Чимид агсны 1980-аад онцд туурвиж, үе үеийн хууль, эрх зүйчдийг бэлтгэсэн алдарт “цагаан ном” буюу “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын захиррааны эрх зүй” номыг дахин гаргаснаа гардуулж, аавынхаа “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс”, “Сонгуульд суралцахуй”, “Үндсэн хуулийн эрх зүй”, “Төрийн засах ёс” зэрэг номуудыг гардууллаа. Мөн Монгол Улсын гавьяат хуульч, академич Ж.Амарсанаагийн бичсэн “Үндсэн хуулийн эхийг баригч”, Чимид сангаас эрхлэн гаргасан “Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар” нэвтэрхий толь зэрэг бүтээлийг хүлээлгэн өгөв.

Улсын Бага Хурлын гишүүн асан, доктор, профессор Ж.Бямбадорж, Х.Пүрэвдагва, Ц.Товуусүрэн, Р.Хатанбаатар, Д.Дорлигжав нар өөр өөрсдийн болон хамтын, мөн орчуулгын бүтээлүүдийг хандивласан бол Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга бөгөөд Зохион байгуулалтын хэлтсийн дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангай, Улсын Бага Хурлын даргын туслахаар ажиллаж байсан, судлаач Г.Чулуун нар ном бүтээлүүдийнхээ дээжээс гардууллаа.

Байнгын ажиллагаатай парламентын анхдагчид дараа нь “Нээлттэй парламент” гэрэл зургийн үзэсгэлэн үзэж сонирхоод, “Нээлттэй парламент: Парламентат ёсны хөгжил, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцов. Эрдэм шинжилгээний бага хурлыг Улсын Бага Хурлын дарга асан, академич Р.Гончигдорж, Улсын Бага Хурлын гишүүн асан, доктор Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан нар удирдан явууллаа.

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэн хөгжлийн ололт, сургамжийг дүгнэж, Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдал, иргэдийн оролцоо, төлөөлөх чадвар болон хүртээмжийг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн эрдэм шижилгээний хуралд Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга асан доктор (Ph.D), профессор Ж.Бямбадорж, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Туяагэрэл нар Монголын парламентын төлөвшил, нээлттэй байдал болон ардчилсан нийгмийн амин сүнс нь парламентын нээлттэй байдал болох тухай үндсэн илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлээ.

Улсын Бага Хурлын гишүүн асан Ж.Бямбадорж илтгэлдээ анхны парламентын үйл ажиллагаа асар их ачаалалтай байсныг дурдаж, гишүүдийн сахилга, хариуцлага өндөр, үүргээ нэр төртэй гүйцэтгэж, үнэн сэтгэлээсээ зүтгэхийг зэрэгцээ хоорондоо хүнлэг сайхан харилцдаг, хууль батлах, төрийн бодлого тодорхойлоход эсэргүүцэх, попрох хандлагаар бус уг баримт бичгийг улам сайжруулах, боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулдаг байсан гэдгийг онцолсон юм. Тэрбээр өнөөгийн Улсын Их Хурлын гишүүдэд хариуцлагатай, төрийн албаны ёс зүйг чанд сахин, асуудлыг шийдвэрлэхдээ судалгаа, тооцоонд үндэслэн мэргэжлийн ажиллахыг зөвлөж, Монгол Улсын Үндсэн хуульд зайлшгүй нэмж оруулах саналууд, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох тухай зарим санааг илтгэлдээ дурдав.

Эрдэм шинжилгээний хурлыг нэгтгэн дүгнэж хэлсэн үгэндээ академич Р.Гончигдорж, парламент нээлттэй байх тухай асуудлыг шинжлэх ухааны түвшинд нарийвчлан тодорхойлж, Үндсэн хуулиар тогтоосон Засгийн эрхийг барих ард түмний эрх, Улсын Их Хурлын төлөөлөл хэрэгжүүлэх арга зүй зэрэг олон асуудлыг уялдаатайгаар гүнзгийрүүлэн авч үзэх шаардлагатайг тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ55 минут 56 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ1 цаг 10 минутын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 16 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 34 минутын өмнөУлсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо1 цаг 39 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно1 цаг 45 минутын өмнөТэр жилийн намар буюу Улсын Бага Хурал2 цаг 5 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа2 цаг 13 минутын өмнөЭрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна2 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан2 цаг 28 минутын өмнөБайнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна9 сар 12. 18:52Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.