Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас түгээх сүлжээний төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлыг холбогдох дүрэм, журмын дагуу тогтмол хийж байна.
Тодруулбал, “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”, “Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм”-ийн дагуу төлөвлөгөөт засвар хийхтэй холбогдуулан энэ долоо хоногт буюу энэ сарын 14-20-нд зарим байршилд цахилгаан эрчим хүчийг түр хугацаагаар таслахаар болжээ.
Иймд хэрэглэгчдийг зарласан хугацаанд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ түр зохицуулж, төлөвлөгөөт засварын ажилд хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-иас хүслээ. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан засварын ажлын хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мессежээр мэдээлэх юм.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Сэрэмжлүүлэг
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно

Сэтгэгдэл бичих