Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ


9-р сарын 14
10 цаг 09 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хамт олонтой уулзлаа.

Цар тахлын үед ачааны хүндийг үүрэн ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хохирол багатай даван туулахад эмч, ажилчдын оруулсан хувь нэмэр асар их байсныг хэлж, талархал илэрхийлэв.

Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв олон улсын стандартыг хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр бүс нутгийн хэмжээнд чиглүүлэгч байна” гэсэн алсын хараатай ажиллаж байна.

Төвийн эмч, мэргэжилтнүүд судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, хавдар, дуран, гэмтлийн үеийн гавал тархины болон арьс нөхөх мэс засал зэрэг тэргүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар эмчилгээний 467 ортой, 20 тасаг кабинеттай, 438 эмч, ажилчинтай. 20 төрлийн нарийн мэргэжил, 42 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд Зэрэг, Мөст, Үенч сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглосон автомашин хүлээлгэн өглөө.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ50 минут 22 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ1 цаг 5 минутын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 11 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 28 минутын өмнөУлсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо1 цаг 34 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно1 цаг 40 минутын өмнөТэр жилийн намар буюу Улсын Бага Хурал1 цаг 59 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа2 цаг 7 минутын өмнөЭрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна2 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан2 цаг 22 минутын өмнөБайнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна9 сар 12. 18:52Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.