Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна


9-р сарын 14
13 цаг 44 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Нийгмийн түншлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт Монголын Үйлдвэрчний эвлэлийн өдөрлөгийн нээлтэд /2026.09.14/ оролцож, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл, түүнийг дагасан есөн шийдвэр, бодлогоо танилцууллаа. 

 Ерөнхий сайд суурь тэтгэврийг 2026.11.01-нээс олгоно. 769,000 төгрөгийн тэтгэвэр 1,000,000 болно. Дунджаар тэтгэвэр 380,000 төгрөгөөр нэмэгдэнэ.  Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй. Төсвийн тодотголоор эрчим хүчний салбарт 200 тэрбум хуваарилсан, 50 хувийг нь засвар шинэчлэлд, 100 тэрбумыг нь татаас хэлбэрээр олгоно. ТӨК-иудаас ногдол ашиг 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж иргэдийн тэтгэвэр, цалин нэмж, ард түмнийхээ ахуй амьдралд нэмэр болъё гэж зорьж байна. Хэрвээ үүнийг төсөвт тавихгүй бол ТӨК-иудын ТУЗ-өөр дамжин зах зээлд нийлүүлэгдэх байсан гэдгийг тодотгов. 2026 оны төсвийн тодотголоор төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсийг 50 хувь нэмнэ.

Ипотекийн зээлийн хөтөлбөрт 16,000 өрхийг хамруулна. Дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэдийн цалин, тэтгэвэр нэмэх, ипотек орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна. Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн хэн бүрийг дэмжих нь Засгийн газрын гол бодлого.  Монголчууд 17 жилийн хугацаанд Оюу толгойгоос нэг ч удаа ногдол ашиг аваагүй. Засгийн газар Оюу толгойгоос ногдол ашиг авахыг албан ёсоор баталгаажуулсан. Ногдол ашгийг гурван их наядаар төлөвлөж байна гэлээ.   

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогыг зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, цаашид ч цалин хөлс нэмэх хэрэгцээ шаардлага бий гэлээ. Мөн бүс бүрд төрөлжсөн ахлах сургууль байгуулах, Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх, орон сууцжуулалтын бодлого зэргийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна37 минут 11 секундын өмнө40 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ45 минут 34 секундын өмнөМонголын пара шатарчид эхний хожлоо авлаа2 цаг 49 минутын өмнөЭрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ3 цаг 59 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ4 цаг 12 минутын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 19 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ4 цаг 36 минутын өмнөУлсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо4 цаг 41 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно4 цаг 47 минутын өмнөТэр жилийн намар буюу Улсын Бага Хурал5 цаг 7 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа5 цаг 15 минутын өмнөЭрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна5 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 цаг 30 минутын өмнөБайнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна9 сар 12. 18:52Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.