Зөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ


9-р сарын 14
16 цаг 27 минут

     Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор өнгөрсөн наймдугаар сард төлөвлөгөөт гурав, төлөвлөгөөт бус 27 удаагийн хяналт шалгалт хийжээ.

Тус хяналт шалгалтад 145 аж ахуйн нэгж, байгууллагын 2299 гадаадын иргэнийг хамруулсан байна. Мөн зөрчилд холбогдсон нийт 2994 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулжээ. Үүнээс 2741 буюу 91.55 хувь нь уригч хуулийн этгээдтэй, 244 буюу 8.15 хувь нь уригч хувь хүнтэй, 9 буюу 0.30 хувь нь уригч иргэнтэй холбоотой зөрчил гарчээ.

Зөрчлийн төрлөөр авч үзвэл, уригч хуулийн этгээд гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэх, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй, холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй зэрэг зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.

Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн, виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж, хуульд заасан хариуцлага хүлээсэн зэрэг үндэслэлээр 12 улсын 94 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ.

Гадаадын иргэнийг уригч иргэн, хуулийн этгээд нь тухайн иргэнийг хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлж, виз болон оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тогтмол шалгах, хугацаа дуусахаас өмнө сунгалт хийлгэх, шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас гаргах, нутаг буцаах арга хэмжээ авахыг Гадаадын иргэн, харьяатын газраас анхаарууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа21 минут 22 секундын өмнөЗөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ34 минут 31 секундын өмнөУ.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөхүйц үг, үйлдлийг таслан зогсоох ёстойг анхааруулж байна1 цаг 54 минутын өмнөН.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна3 цаг 18 минутын өмнө40 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ3 цаг 26 минутын өмнөМонголын пара шатарчид эхний хожлоо авлаа5 цаг 29 минутын өмнөЭрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ6 цаг 39 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ6 цаг 53 минутын өмнөУБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 59 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ7 цаг 16 минутын өмнөУлсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо7 цаг 22 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно7 цаг 28 минутын өмнөТэр жилийн намар буюу Улсын Бага Хурал7 цаг 47 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа7 цаг 55 минутын өмнөЭрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна7 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 цаг 10 минутын өмнөБайнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна9 сар 12. 18:52Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.