Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө


9-р сарын 15
9 цаг 36 минут

      Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2026.09.14) нэгдсэн хуралдаан 16 цаг 14 минутад Улсын Их Хурлын 65 гишүүн хүрэлцэн ирснээр 51.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны холбогдох танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороодод шилжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд 2026 оны 09 дүгээр сарын 08, 09, 10, 14-ний өдрүүдийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, танилцуулгаа боловсруулан Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх үед Засгийн газар Улсын Их Хурлаас баталсан төсвийг хэрэгжүүлэх үүрэгтэй талаар дурдаж, төсвийн зардлын тэлэлт нь инфляцын түвшинд нөлөөлж, улмаар иргэдийн бодит орлого, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг анхаарах, төсвийн төслийг хэлэлцэхдээ хууль дээдлэх зарчмыг баримтлах, мөн төрийн аудитын байгууллагын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг төслийн хэлэлцүүлгийн явцад анхаарах, төсвийн хуулийг хэлэлцэхдээ хариуцлагатай хандаж, төсвийн сахилга батыг сайжруулах, иргэдийн орлого, амьжиргааг хамгаалах, мөн тухайн жилийн төсвийн болон төсвийн тодотголын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатанд зарчмын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн гэв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаанаар төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үеэр төсвийг тодотгохдоо төсвийн нийт зардлыг бууруулах, төрийн албан хаагчдын тоог цөөлж чанартай цомхон төрийн албыг бүрдүүлэхэд анхаарах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эмнэлгийн ажлыг төрийн бодлогын түвшинд анхаарч мал байгууллагуудыг чадавхжуулах, мөн хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтийг хувийн хэвшилтэй хамтарч зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн болохыг Н.Наранбаатар гишүүн танилцуулав. Түүнчлэн Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдаанаар төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох танилцуулгаа Төсвийн байнгын хороонд ирүүлсэн болохыг дурдав.

Ийнхүү Төсвийн байнгын хороо танилцуулга хийсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасны дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний 56 буюу 82.4 хувь нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн байна хэмээн дэмжив. Гишүүдийн олонх дэмжсэн тул төсвийн тодотголын төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.

Үүгээр Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулган өндөрлөж, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэлэв. (бүрэн эхээр) Улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл, нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлснийг дурдлаа. Асуудлыг шийдэхгүй алдсан цаг хугацааны төлөөс монгол айл өрх бүрд орлогын хомсдол, аж ахуйн нэгж бүрд санхүүгийн дарамт нэмэх болно гэдгийг гишүүд ойлгож, өрхийн орлогыг үнийн өсөлтөөс хамгаалах, хүнс болон түлш, шатахууны стратегийн нөөц бүрдүүлэх, төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэх төсвийн тодотголоо яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай байгааг тэрбээр ээлжит бус чуулганы хаалтын үгэндээ онцолж байв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ55 минут 52 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа1 цаг 2 минутын өмнөБ.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль1 цаг 35 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө1 цаг 39 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан1 цаг 55 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа9 сар 14. 17:11Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа9 сар 14. 16:40Зөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ9 сар 14. 16:27У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөхүйц үг, үйлдлийг таслан зогсоох ёстойг анхааруулж байна9 сар 14. 15:08Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна9 сар 14. 13:4440 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ9 сар 14. 13:35Монголын пара шатарчид эхний хожлоо авлаа9 сар 14. 11:33Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ9 сар 14. 10:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ9 сар 14. 10:09УБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 14. 10:03Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ9 сар 14. 9:46Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо9 сар 14. 9:40НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно9 сар 14. 9:34Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал9 сар 14. 9:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 14. 9:07Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна9 сар 14. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан9 сар 14. 8:51Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна9 сар 12. 18:52Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.