Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль


9-р сарын 15
9 цаг 40 минут

       Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг нь Grand Slam буюу Их дуулга юм. Олимп, дэлхийн аваргын дараах хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг учир дэлхийн чансааны шилдгүүд төдийгүй өөрийн жиндээ шинэ байр суурь эзлэхийг зорьж буй залуу тамирчид ч оролцдог.

Их дуулгын үнэ цэн зөвхөн медалиар хэмжигдэхгүй бөгөөд амжилт нь дэлхийн чансаанд шууд нөлөөлдгөөрөө онцлог юм. Уламжлалт оноолтын системээр Их дуулгын аварга 1000, мөнгөн медальт 700, хүрэл медальт 500 чансааны оноо авдаг.

Иймээс тамирчид чансаагаа ахиулах, том тэмцээнд сугалаагаа илүү таатай болгох, цаашлаад олимпын эрхийн өрсөлдөөнд байр сууриа бэхжүүлэхийн тулд Их дуулгыг чухалчилдаг билээ.Тиймээс татамид гарах жүдоч бүрийн зорилго өөр. Дэлхийн аварга цолоо бататгахыг хүссэн нэгэн байхад, чансааны оноо цуглуулах, шигшээ багт байр сууриа бэхжүүлэх, эсвэл өөрийн шинэ техникээ туршихыг зорьсон тамирчин ч бий. Энэ ялгаатай зорилго нэг татами дээр огтлолцдог нь Их дуулгын нэг онцлог юм.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрөөр өндөрлөсөн Будапештын Их дуулгад зургаан тивийн 67 орны 504 жүдоч оролцжээ. Эрэгтэй, эмэгтэй нийт 14 жингийн ангилалд дэлхийн хэмжээний өрсөлдөөн өрнөсөн нь Бакуд болох дэлхийн аваргын өмнөхөн зохион байгуулагдсан дэлхийн шилдгүүдийн их сунгаан байлаа.

IJF өөрийн тоймдоо Будапештын Их Дуулгыг бүр “A Grand Slam as a Classroom” буюу Их Дуулгыг нэг ёсны “анги танхим” хэмээн тодорхойлсон. Учир нь жүдочид энд зөвхөн медаль авахын төлөө бус, өрсөлдөгчийнхөө арга барилыг судалж, өөрийн сул талаа олж, дараагийн том тэмцээнд юу өөрчлөхөө ойлгох боломжтой юм.

ЯПОН ТЭРГҮҮЛЖ, ОРОС, ИЗРАЙЛ УДААЛАВ

Гурван өдрийн барилдааны дараа Япон гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл буюу нийт долоон медальтайгаар багийн дүнгээр тэргүүлэв. Харин Холбооны нэрийн дор оролцсон Оросын баг хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэлтэйгээр удаалж, Израил хоёр алт, нэг хүрэлтэйгээр гуравдугаар байр эзэлжээ. Энэ нь дэлхийн жүдо бөхийн уламжлалт хүчнүүд Будапештад байр сууриа хадгалах нэгэн сорилт байлаа. Япон техник, хэвтээ барилдаан, нарийн ажиллагаагаараа дахин ялгарсан бол Оросын жүдочид хэд хэдэн жинд хүчтэй өрсөлдсөн байна.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Оросын Сабина Гилиазова, Кристина Дудина нар алтан медалийн төлөө хоорондоо барилдаж, Гилиазова түрүүлсэн нь тус жинд Оросын багийн давамгайллыг харуулсан тод жишээ байв.

Харин эрэгтэйчүүдийн -66 кг-д Болгарын Боян Йотов Их дуулгын анхны алтан медалиа, манай тамирчин Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртсэн нь тэмцээний хамгийн сонирхол татсан хэсэг байлаа.

Будапештын Их дуулгын эхний өдрийн онцлох үйл явдлыг нэг тамирчны нэрээр нэрлэх шаардлагатай бол Ө.Бямбасүрэнг дурдах нь гарцаагүй. Тодруулбал, манай жүдоч Будапештад ирэхдээ дэлхийн чансааны 515-д эрэмбэтэй байсан бол жүдо бөх сонирхогчдын таамгийг эвдэж финалд шалгарсан юм. Тэрээр финалд Боян Йотовтой учраа таарч, санаачилгыг гартаа авахаар довтолсоор байсан боловч Йотовын эсрэг довтолгоогоо тун сайн байж ялалт байгууллаа.

Уг амжилтын үнэ цэн нь мөнгөн медаль гэдгээс илүүтэй дэлхийн чансааны эхний таван зуунд багтаагүй тамирчин дэлхийн шилдгүүд цугласан Их дуулгын финалд хүрсэн нь Монголын жүдо бөхийн чансаа, өрсөлдөөний цар хүрээг дахин баталлаа.

Энэхүү тэмцээнээс Монгол Улс хоёр медаль хүртсэний нэг нь олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн зүүсэн хүрэл медаль байлаа. Тэрээр -48 кг-ын жинд хүрлийн төлөө АНУ-ын Мария Селиа Лабордетой барилдсан бөгөөд тэд хэдий нь дэлхийн дээд чансаанд танил болсон тамирчид юм. Барилдааны үйл явцыг тодруулбал, Б.Баасанхүү хэвтээ барилдаанаар Лабордетой ажиллаж, улмаар гарын түгжээгээр цэвэр иппон авч хүрэл медалийн эзэн болсон юм. Энэ барилдааныг ч Олон улсын жүдо бөхийн холбоо онцолсон юм.

Өөрөөр хэлбэл, энэхүү хүрэл медаль нь Гавьяат тамирчны маань олон улсын дэвжээн дэх эргэн ирэлт гэлтэй. Парисын олимпоос хойш хэсэг хугацаанд завсарлага аваад байсан тэрээр өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулагдсан “Улаанбаатарын Их Дуулга” тэмцээнд зодоглож, медальгүй үлдсэн.

Мэдээж урт хугацааны амралтын дараа формдоо орох амаргүй. Гэвч сар гаруйн дараа “АРА ОПЕН 2026”-д түрүүлж, дотоодын тэмцээнүүддээ өнгөлж эхэлсэн юм. Харин энэ удаагийн Их дуулга түүний дэлхийн аваргад гялалзахын өмнөх их сунгаан байлаа. Туршлага хийгээд ур чадвар арвин түүний ид гялалзах үе нь энэ олимпын цикл байх учиртай юм.

 

Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ56 минут 57 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа1 цаг 3 минутын өмнөБ.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль1 цаг 36 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө1 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан1 цаг 56 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа9 сар 14. 17:11Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа9 сар 14. 16:40Зөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ9 сар 14. 16:27У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөхүйц үг, үйлдлийг таслан зогсоох ёстойг анхааруулж байна9 сар 14. 15:08Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна9 сар 14. 13:4440 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ9 сар 14. 13:35Монголын пара шатарчид эхний хожлоо авлаа9 сар 14. 11:33Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ9 сар 14. 10:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ9 сар 14. 10:09УБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 14. 10:03Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ9 сар 14. 9:46Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо9 сар 14. 9:40НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно9 сар 14. 9:34Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал9 сар 14. 9:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 14. 9:07Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна9 сар 14. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан9 сар 14. 8:51Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна9 сар 12. 18:52Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.