Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2026 оны наймдугаар сарын байдлаар 153.5 мянган тонн хадлан хадаж, 25.3 мянган тонн хүнсний ногоо, 19.0 мянган тонн төмс хурааж, 1.9 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан төмс 9.5 мянган тонн, хүнсний ногоо 3.6 мянган тонноор өсжээ. Харин бэлтгэсэн хадлан 3.1 мянган тонн, гар тэжээл 3.1 мянган тонноор буурсан байна.
Хураасан төмс өмнөх оны мөн үеэс Дундговь, Дорнод, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл,Улаанбаатар хот, Архангай, Хэнтий, Ховд аймгуудад 1.0 – 753.0 тонн буюу 1.9 – 89.1 хувиар буурчээ Харин бусад аймагт 0.8 тонноос 5.8 мянган тонн буюу 0.2 хувиас 6.7 дахин өссөн байна.
Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс Дорноговь, Дундговь, Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Улаанбаатар хот, Архангай, Хэнтий, Ховд, Дархан-Уул аймгуудад 1.9 тонноос 3.4 мянган тонн буюу 2.7 – 89.2 хувиар буурчээ. Бусад аймагт 2.7 тонноос 4.5 мянган тонноор буюу 2.0 хувиас 6.7 дахин өссөн талаар Үндэстний статистикийн хорооноос мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ

Сэтгэгдэл бичих