УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа


9-р сарын 15
12 цаг 58 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2026.09.15/ бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд ноён И Ман Хи-д Монгол Улсад болж буй "Сүрьеэтэй тэмцэх Азийн хамтын ажиллагааны 9 дэх удаагийн форум"-д оролцохоор ирсэнд талархал илэрхийлээд, форумын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд улам гүнзгийрэн хөгжиж, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа бэхжиж, шинэ шатанд гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа Улсын Их Хурлын дарга илэрхийллээ.

Мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнгөрсөн зун Үндэсний их баяр наадмаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийж,  хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бататган бэхжүүлсэн нь түүхэн чухал үйл явдал болсныг тэмдэглэв.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа боловсрол, соёл, аялал жуулчлал, ялангуяа эрүүл мэндийн салбарт өргөжин хөгжиж, үр дүнд хүрч буйг Улсын Их Хурлын дарга дурдаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Эрүүл Монгол хүн" санаачилгын хүрээнд “Хавдар судлалын үндэсний II төв”-ийг шинээр байгуулах төсөлд ахиц гарч, тохиролцоонд хүрсэн нь онцгой ач холбогдолтой явдал болохыг онцлон тэмдэглэлээ. Улмаар "Хавдар судлалын үндэсний II төв" байгуулах төсөл нь тус улсын анагаах ухаан, технологийн ололт, амжилтыг Монгол Улсад нэвтрүүлэх, олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд ач холбогдолтой төдийгүй хоёр улсын нөхөрлөл, хамтын ажиллагааны бодит үр дүн, бэлгэ тэмдэг болсон төсөл болно гэдэгт итгэлтэй байгаагаа  илэрхийлсэн.  

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, өнөөдөр Монгол Улсын 60 мянган иргэн БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буйг дурдаад, сүүлийн үед монголчууд тус улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нь ихэссэн. Иймд ялангуяа эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаар тус улсыг зорьж буй иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх, уян хатан бодлого барих чиглэлд анхаарал тавьж, ажиллахыг хүслээ.

Мөн тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийн эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах орчныг бүрдүүлэх, цаашлаад хууль ёсны дагуу зорчиж буй монгол иргэдэд тавигдах визийн шалгуурыг тодорхой болгох, мэдээлэх, хилээс буцаах шийдвэрийн үндэслэлийг энгийн ойлгомжтойгоор тайлбарлан, хүндэтгэлтэй харилцах асуудалд анхаарч, үр дүнтэй хамтарч ажиллахыг хүссэн юм.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийсэн ажил ихтэй энэ өдөр цаг зав гарган хүлээн авсанд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлэв.

Ноён И Ман Хи өнгөрсөн долдугаар сард тус улсын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын эрүүл мэндийн яам хооронд “Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” шинэчлэн баталсныг дуулгахын зэрэгцээ “Хавдар судлалын үндэсний II төв” төслийг хэрэгжүүлэх асуудалд анхнаас нь анхаарал тавьж, дэмжиж ажилласанд Улсын Их Хурлын даргад талархлаа илэрхийлсэн. 

Түүнчлэн тэрбээр БНСУ-д зорчих Монгол Улсын иргэдийн визтэй холбоотой асуудлын талаар холбогдох байгууллагад уламжилж, анхаарал тавьж ажиллана гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Д.Ганмаа нар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв10 минут 40 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан21 минут 29 секундын өмнөГ.Занданшатар: "Ичсэн хүн хүн ална" гэдэг шиг С.Амарсайханы үгэнд үнэн юм нэг ч алга32 минут 22 секундын өмнөУлсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав9 сар 15. 15:03Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ9 сар 15. 13:23УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа9 сар 15. 12:58Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсчээ9 сар 15. 11:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа9 сар 15. 11:38C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя9 сар 15. 11:29Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв9 сар 15. 10:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 15. 10:14Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль9 сар 15. 9:40Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө9 сар 15. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан9 сар 15. 9:20УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа9 сар 14. 17:11Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа9 сар 14. 16:40Зөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ9 сар 14. 16:27У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөхүйц үг, үйлдлийг таслан зогсоох ёстойг анхааруулж байна9 сар 14. 15:08Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна9 сар 14. 13:4440 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ9 сар 14. 13:35Монголын пара шатарчид эхний хожлоо авлаа9 сар 14. 11:33Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ9 сар 14. 10:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ9 сар 14. 10:09УБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 14. 10:03Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ9 сар 14. 9:46Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо9 сар 14. 9:40НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно9 сар 14. 9:34Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал9 сар 14. 9:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 14. 9:07Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна9 сар 14. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.