Казахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ


9-р сарын 16
10 цаг 21 минут

     СӨҮЛ, 2026 оны есдүгээр сарын 16 /Anadolu/. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын БНСУ-д хийж буй төрийн айлчлалы хүрээнд хоёр улс нийт 19 тэрбум ам.долларын арилжааны гэрээ байгуулжээ. Энэ тухай Токаев БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой хэлэлцээ хийх үеэрээ мэдэгдсэн байна.

Казахстаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, хоёр улсын төрийн тэргүүн нарын хэлэлцээ цөөн бүрэлдэхүүнтэйгээр эхэлж, албан ёсны төлөөлөгчдийн гишүүдийг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй үргэлжилжээ. 

Токаев БНСУ-ыг Казахстаны стратегийн түнш хэмээн нэрлээд, хоёр улсын хооронд зөрчил, санал зөрөлдөөн байхгүйг онцолсон байна.

Тэрбээр хэлэхдээ “Хоёр талын харилцааны тухайд, энэхүү айлчлалын хүрээнд 19 тэрбум ам.долларын арилжааны хэлэлцээр байгууллаа. БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж байгаадаа бид сэтгэл хангалуун байгаа ба цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна. Зочид буудал, газрын тос боловсруулах үйлдвэр барих, мөн хот байгуулалтын чиглэлээр сайн төлөвлөгөөнүүд бий. Түүнчлэн соёл, хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэхэд онцгой анхаарч байна” гэжээ.

Хоёр талын хэлэлцээний гол сэдвүүдийн нэг нь "Алатау хот" төслийг цаашид хэрэгжүүлэх тухай байжээ. “Энэ бол бидний хувьд үнэхээр чухал ач холбогдолтой төсөл юм. Тус хотын статусын талаарх заалтуудыг Үндсэн хуульд тусгасан. БНСУ-ын компаниудад шаардлагатай бүх хууль эрх зүйн баталгааг олгоно” гэж Казахстаны Ерөнхийлөгч онцолсон байна.

Токаев мөн Казахстанд 120 мянга гаруй солонгос үндэстэн амьдарч байгааг дурдаад тэдэнд шаардлагатай нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэдгийг тэмдэглэжээ.

Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээний үеэр Казахстаны Ерөнхийлөгч БНСУ-ын эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарын ололт амжилтыг өндрөөр үнэлж, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Харин Ли Жэ Мён Казахстаныг БНСУ-ын эдийн засгийн аюулгүй байдлын салбар дахь чухал түнш хэмээн мэдэгджээ. “Казахстан бол манай улсын эдийн засгийн аюулгүй байдлын салбар дахь чухал түнш. Тус улс эрчим хүчний болон байгалийн баялгаар арвин төдийгүй өндөр технологийн салбаруудыг хөгжүүлэх асар их нөөц бололцоотой. Бид дэвшилтэт үйлдвэрлэл, дижитал технологийн тусламжтайгаар Казахстаны аж үйлдвэрийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, олон улсын нөхцөл байдал тодорхой бус байгаа энэ үед хоёр улс давуу тал, нөөц боломжоо нэгтгэн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай гэжээ. “Манай хоёр улс бие биенийхээ давуу тал, нөөц боломжийг нэгтгэж, харилцин ашигтай байх зарчимд тулгуурлан хамтдаа хөгжиж дэвших шинэ боломжийг бий болгох замаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой” гэж Ли Жэ Мён онцолсон байна.

Хэлэлцээний эцэст Казахстан, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар хоёр улсын харилцааны түвшнийг ирээдүйд чиглэсэн Иж бүрэн стратегийн түншлэл болгон ахиулах тухай дипломат ноот бичиг солилцжээ. Түүнчлэн хоёр улсын төлөөлөгчид засгийн газар хоорондын болон байгууллага хоорондын 12 баримт бичиг солилцсон байна.

Эдгээр баримт бичигт газрын тосны салбар, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, эрчим хүч, шинжлэх ухаан, боловсон хүчин бэлтгэх, хөдөлмөр эрхлэлт, оюуны өмч, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжил, ойг дижитал технологи ашиглан нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг тусгажээ.

Есдүгээр сарын 16-нд буюу өнөөдөр “Төв Ази - БНСУ” анхдугаар дээд хэмжээний уулзалтад болно

Д. Жаргал



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа4 минут 30 секундын өмнөУгааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөгөөр худалдаанд гаргалаа17 минут 33 секундын өмнөКазахстан, Өмнөд Солонгос 19 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ24 минут 3 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөллөө36 минут 25 секундын өмнөХ.Нямбаатар: Н.Учрал "Эрдэнэс Тавантолгой"-д IPO гаргахаар царайны хүмүүс томилоогүй байна лээ42 минут 59 секундын өмнөУлс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв1 цаг 37 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан1 цаг 48 минутын өмнөГ.Занданшатар: "Ичсэн хүн хүн ална" гэдэг шиг С.Амарсайханы үгэнд үнэн юм нэг ч алга1 цаг 58 минутын өмнөУлсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав9 сар 15. 15:03Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ9 сар 15. 13:23УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа9 сар 15. 12:58Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсчээ9 сар 15. 11:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа9 сар 15. 11:38C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя9 сар 15. 11:29Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв9 сар 15. 10:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 15. 10:14Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль9 сар 15. 9:40Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө9 сар 15. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан9 сар 15. 9:20УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа9 сар 14. 17:11Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа9 сар 14. 16:40Зөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ9 сар 14. 16:27У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөхүйц үг, үйлдлийг таслан зогсоох ёстойг анхааруулж байна9 сар 14. 15:08Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна9 сар 14. 13:4440 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ9 сар 14. 13:35Монголын пара шатарчид эхний хожлоо авлаа9 сар 14. 11:33Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ9 сар 14. 10:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ9 сар 14. 10:09УБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 14. 10:03Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ9 сар 14. 9:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.